• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
    12/20/2017

    Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) 12 дугаар сарын 18-нд   Монголын бизнес гишүүнчлэлтэй байгууллагуудыг бэхжүүлэх шинэ төслийн нээлтээ хийлээ.

    2017-2019 онуудад хэрэгжих “Үр дүнтэй, бизнес гишүүнчлэлтэй холбоодыг хөгжүүлэх” төсөл нь Европын холбооноос  санхүүжилттэй, ЕСБХБ-ны “Жижиг Бизнесийн Санаачилга” хөтөлбөрийн нэг хэсэг юм байна. Энэ төсөлд Монголын бизнес гишүүнчлэлтэй 12 байгууллагыг хамруулж дэмжлэг үзүүлэх бөгөөд үүний нэг нь МҮХАҮТ юм.

    Төслийн хүрээнд сонгогдсон бизнес гишүүнчлэлтэй байгууллагуудын стратеги, нөлөөлөл, менежментийн чадавхи, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой зорилтуудыг  биелүүлэх, үйл ажиллагааны үр  дүн, өгөөжтэй байдлыг сайжруулах замаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих таатай орчныг бүрдүүлнэ гэж төлөвлөжээ. 

    Төслийн явцад буюу 2018 оны 5 сараас эхлэн цуврал сургалт, зөвлөгөөн зохион байгуулна. Мөн тусгайлсан зөвлөх үйлчилгээ, коучингаар дамжуулан холбоодын гишүүнчлэлийн бааз суурийг бэхжүүлэх, шинэ бүтээгдхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах зэрэгт  төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх аж.

    Х.Солонго

    Latest 150
    Latest 150