• MN
  • EN
  • CN
  • RU
  • "Экспорт, импортын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд тавих ургамал хорио цээрийн хяналт" сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна
    10/13/2016

    Улсын хилээр нэвтрэх ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавих ургамал хорио цээрийн хяналт, шалгалтын өнөөгийн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох, зөвлөмж өгөх зорилгоор МХЕГазартай хамтран 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд "Экспорт, импортын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд тавих ургамал хорио цээрийн хяналт" сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэж байна.

    Тус хэлэлцүүлэгт ургамал, хорио цээрийн хяналтын газрын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх танилцуулга, Япон улстай байгуулсан ЭЗТХ-ийн хүрээнд ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж, хаяг шошгоны талаарх мэдээллүүдийг өгч нээлттэй хэлэлцүүлэг болно.
    Иймд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

    Зохион байгуулагдах газар: МХЕГ-ын хурлын танхим

    Бүртгүүлэх хаяг:
    МҮХАҮТ - Экспортыг Дэмжих Хөгжүүлэх Газар, Хан – Уул дүүрэг, 1-р хороо, Махатма – Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 307 тоот
    Утас: 976-11-328878, 91919396, 98110777
    Факс: 976-11-324620
    Цахим шуудан: adyasuren@mongolchamber.mn, export@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150