• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн (ИЛЗ) нэгдсэн хурлын зар
    10/14/2016

    ИЛЗ-ийн бүх гишүүдийн нэгдсэн хурлыг 2016 оны 10 сарын 26-нд 14-00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот өрөөнд зохион байгуулахаар боллоо.

    Хурлын зорилго:

    Гишүүн лабораториуд бие биенийхээ үйл ажиллагаатай танилцахаас гадна лабораторийн гол хөдөлгөгч хүч болох боловсон хүчнийг бүрдүүлэгч хүмүүс бие биетэйгээ танилцах, мөн тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэхэд энэ хурлын зорилго оршино.

    Тус хурлаар хэлэлцэхээр төлөвлөж буй асуудлууд:

    • Судалгаа шинжилгээний лабораториудын байнгын үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй асуудлуудыг нэгтгэн, шийдвэрлэх арга замуудын талаар боловсруулалт гарган МҮХАҮТ-нд уламжлах
    • Судалгаа шинжилгээний залуу боловсон хүчний ихэнх нь ажлын хажуугаар магистр, докторын сургалтанд хамрагдсан байдаг. Тэдэнд зориулсан онол практикийн хурлыг энэ оны 11-р сард зохион байгуулах
    • ИЛЗ-ийн үйл ажиллагааг цаашид хэрхэн идэвхжүүлэх талаар гишүүдийн санал бодлыг хүлээн авах

    Бүх гишүүдийн хурал нь гишүүн байгууллагуудын эрх ашгийн төлөө зохион байгуулагдаж байгаа болохоор та бүгд өргөнөөр оролцохыг хүсье.

    Харилцах утас: 99282660, 98115225, 88083680, 89968639

    Latest 150
    Latest 150