• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Хүүхэд хамгааллын жишиг баримт бичиг”-ийн төсөлд санал авч байна
    12/26/2017

    Монгол Улсад Хүүхдийн эрхийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, орчин үеийн, нийгмийн хариуцлагатай бизнесийн байгууллагууд, хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэх сайхан ирээдүй байгаа бөгөөд энэ нь Монгол хүний хөгжилд урт хугацаанд тууштай хувь нэмэр оруулах сайхан боломж юм.

    НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон бусад оролцогч талуудын  хамтарсан ажлын хэсэг гарч Хүүхдийн эрхийн тухай конвенц, хууль эрх зүйн орчин, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 3.4.1.1 дэх үйл ажиллагаатай уялдуулан “Хүүхэд хамгааллын жишиг баримт бичиг”-ийн төслийг боловсруулаад байна.  Энэхүү бичиг баримтад бизнес эрхлэгч Та бүхэн саналаа ирүүлнэ үү.  

    Холбогдох: Бодлого судалгаа, хөгжлийн газрын мэргэжилтэн О.Түмэн-Амар
    Утас: 11-310619
    Цахим шуудан: policy@mongolchamber.mn

    Хавсралтаар “Хүүхэд хамгааллын жишиг баримт бичиг”-ийн төслийг хүргүүлж байна.

    Latest 150
    Latest 150