• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ENTREPRENEUR - 2015 оны онцлох аан” Монос групп ХХК-тай танилцах аянд урьж байна
    10/11/2016

    Тухайн онд Entrepreneur арга хэмжээнээс Онцлох ААН-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд бизнес эрхлэгчдэд таниулан сурталчилах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхээр “Оны Онцлох Entrepreneur Аж ахуй нэгжийн аян”-г жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

    Энэ удаад бид “Entrepreneur - 2015 оны Онцлох ААН”-ийн нэгээр шалгарсан “МОНОС ГРУПП” ХХК-ийн үйл ажиллагаа, үйлдвэр, тэдний ололт амжилт, ажлын туршлагатай танилцах арга хэмжээг 2016 оны 10 сарын 21-ний өдрийн /Лхагва гараг/ 13:30-16:30 цагт зохион байгуулах гэж байна.

    Хөтөлбөр:

    Оролцох нийт хүний тоо: 25 хүн
    Бүртгэлийн эцсийн хугацаа: 2016 оны 10 дугаар сарын 20-н хүртэл
    Цуглах газар: МҮХАҮТ-ын байранд

    Жич:

    • Бүртгүүлэхдээ оролцох хүний нэр, байгууллагын нэр, албан тушаал, холбоо барих утас, имэйл хаягаа бичнэ үү.
    • Арга хэмжээнд оролцохдоо нэрийн хуудсаа авч ирнэ үү.

    Харилцах ажилтан: Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн О.Ариунсанаа
    Холбоо барих: 313411, 99022595
    Цахим шуудан: ariunsanaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150