• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол сүү, цагаан идээ үйлдвэрлэгчдийн Улсын анхдугаар зөвлөгөөн, үзэсгэлэнд оролцохыг урьж байна
    10/11/2016

    МУ-ын эдийн засгийн гол үндсэн баялаг, хүн ардынх нь өдөр тутмын амьдралын эх үүсвэр нь үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн уурхай нь болсоор ирсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээ орчин үед зүй зохистой удирдан хөтлөж, мал сүргээс гаралтай ашиг шимүүдийн дотроос тэргүүлэх зэрэглэлийн ашиг шим нь болох сүү саамаа бүрэн гүйцэд ашиглахын тулд төлөлсөн эх малаас саалинд хамрагдвал зохих эх мал бүрийг сааж арвин их сүү саан бэлтгэж, бэлтгэсэн сүү саамаараа Монгол уламжлалдаа тулгуурласан шинэлэг технологиор үйлдвэрийн аргаар малчны бэлчээрээ дагасан, нүүж, зөөж, барьж, буулгаж болдог, нүүдэл зөөврийн угсармал орон байр, цагаан идээ боловсруулах, сэврээж хатааж болдог төмөр карказтай, төмөр сетгэн торон ханатай торон  дэлгэц, тавиур, тоног төхөөрөмжтэй, хоногт 500 хүртэл литр сүү, саам, боловсруулах хүчин чадалтай, Монгол сүү, цагаан идээ, цөцгийн тосны хосолмол ажиллагаатай жижиг цех үйлдвэр эрхэлж  импортыг орлох, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цэвэр байгалийн гаралтай зохицуулах үйлчилгээтэй, эмчилгээ сувиллын зориулалттай, органик хоол хүнс болдог цагаан идээгээ арвин ихээр үйлдвэрлэх боломж манай оронд бэлэн байгаа учир энэ үйлсэд хувь нэмрээ оруулахаар үүсэн байгуулагдаад 15 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа сүү цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих үндэсний “Цагаан далай” сан ТББ-д эвлэлдэн нэгдэн дэмжигчээр бүртгүүлж, шинэлэг технологи эзэмшиж ая тухтай аж төрж, өөрийн нэрийн хувийн өмчийн үйлдвэртэй, байнгын ажлын байртай, тогтмол мөнгөн орлоготой, болохыг нийт мал бүхий малчин өрх айл, хот саахалт айл, сүү  цагаан идээ үйлдвэрлэгчид, фермерийн аж ахуйн эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг уриалан дуудаж байна.

    2016 оны 11 сарын 16-ны өдөр 17-р жарны Гал Бичин жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 16-ны Балжиннямтай сайн өдрийг тохиолдуулан үндэсний “Цагаан далай” сангийн үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

    Ойн арга хэмжээний хүрээнд:

    1. Ойн баярын хурлын арга хэмжээ- 2016 оны 11  сарын 16-ны өдөр
    2. Малчид үйлдвэрлэгчдийн боловсруулж, үйлдвэрлэсэн сүү цагаан идээний үзэсгэлэн, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах арга хэмжээ- 2016 оны 11 сарын 17-20 /4өдөр/
    3. Монгол сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн Улсын анхдугаар зөвөлгөөнийг 11 сарын 17-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа тул сангийн дэмжигчид болон малчид, үйлдвэрлэгчдийг дээрх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж, уриалж байна.

    Арга хэмжээ болох газар: МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн заал
    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу.
    Үндэсний “Цагаан далай” сангийн тэргүүн, МҮХАҮТ-ын дэргэдэх Ахмад экспертүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Д. Пүрвээ
    Утас: 91145063

    Жижиг дунд үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих газар

    Latest 150
    Latest 150