• MN
  • EN
  • CN
  • RU
  • Гадаад худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөнд оролцохыг урьж байна
    10/10/2016

    Монгол улсын гадаад худалдааны зохицуулалтыг олон улсын жишигт хүргэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг хэлэлцэж, зөвлөгөөнөөс гарсан санал санаачлагыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх зорилгоор Монгол улсын Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Гадаад худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр зохион байгуулах гэж байна.

    Энэхүү зөвлөгөөнд Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮХАҮТ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, дараах чухал асуудлуудыг хэлэлцэх болно. Үүнд:

    • Гадаад харилцааг эдийн засагжуулах талаар баримтлах бодлого
    • Гаалийн бүрдүүлэлт, хяналт, тулгамдаж байгаа асуудал
    • Хорио цээр, хилийн мэргэжлийн хяналтын асуудал
    • Бизнесийн орчин, тулгамдаж буй асуудал, шийдэл
    • Импортын замын зураглал, худалдааг хөнгөвчлөх, хялбаршуулах арга зам
    • Экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд гарах боломж гэх мэт

    Тус зөвлөгөөнд гадаад худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд болон тээвэр зуучийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжтой бөгөөд дараах хаягаар 2016 оны 10 сарын 25-ны дотор бүртгүүлнэ үү.

    Хугацаа: 2016 оны 10 сарын 27-ний өдрийн 09:30-13:00 цагт
    Хаана: ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

    Бүртгүүлэх хаяг: МҮХАҮТанхим – Экспортыг Дэмжин Хөгжүүлэх Газар
    Утас: 328878, 96630777, 99238770
    Цахим шуудан: export@mongolchamber.mn

    Зөвлөгөөний урьдчилсан хөтөлбөрийг хавсралтаар хүргүүлж байна.

    Latest 150
    Latest 150