• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ОРГАНИК МОНГОЛ” БИЧИЛ ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
    01/16/2018

    Монгол улсад анх удаа хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд болох Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Петровис, Хасбанк, Капитал банк, Макс групп, Энержи ресурс ХХК хамтран байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн дадлыг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2009 оноос эхлэн Органик Монгол бичил зээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

    Органик Монгол хөтөлбөрийн зорилго: байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон алдагдал, хаягдал багатай, байгаль орчны бохирдол доройтлоос сэргийлсэн буюу байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид төсөл сонгон шалгаруулах замаар санхүүжилт олгох

    Төсөлд тавих шаардлага

    • Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тооцоо судалгааг үнэн зөв хийсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэгжих боломжтой, мөнгөн урсгалын төсөөлөл, үр ашгийн тооцоогоор зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх;
    • Санхүүжигдэх төсөл нь байгалийн цэвэр хөдөө аж, ахуйн гаралтай хүнсний болон бусад төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлтэй байх;
    • Төслийн үйл ажиллагаа нь нэг жилийн хугацаанд багтан үр ашгаа өгч чадахуйц байх;

    ОМХ-ийн Зээлийн ерөнхий нөхцөл:

    • Нэг зээлдэгчид олгох зээл хэмжээ:
      • Иргэнд 20,000,000 /хорин сая/ хүртэлх төгрөг,
      • Хуулийн этгээдэд 60,000,000 /жаран сая/ хүртэлх төгрөгийн зээл олгож эргэлтийн болон үндсэн хөрөнгийг санхүүжүүлнэ;
    • Зээлийн хугацаа 3-36 сар;
    • Зээлийн хүү сарын 1 хувь. /жилийн 12%/

    Харилцах хаяг:
    Утас: 329167
    Цахим шуудан: esco@mongolchamber.mn

    НОГООН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЧ, ҮР ХОЙЧИЙН МИНЬ ИРЭЭДҮЙ,
    ЭХ ОРНЫ МИНЬ ИРЭЭДҮЙ МӨНХ НОГООН БАЙХ БОЛТУГАЙ.

    Latest 150
    Latest 150