• MN
  • EN
  • CN
  • RU
  • Элсээд жил болж буй компаниудаа “эргэлээ”
    01/17/2018

    Танхимаас гишүүн байгууллагууддаа хандсан үйлчилгээний нэг нь элсээд  жил болж буй аж ахуйн нэгжүүдтэй хийх  уулзалт аялал юм.  Уулзалтаар Танхимын  гишүүнээр элссэний давуу тал, хичнээн нэр төрлийн  үйлчилгээг хүлээн авсан, цаашид ямар дэмжлэг, санал хүсэлт байгаа талаарх санал хүсэлтийг нь сонсдог. Энэ удаад Танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш,  МҮОУАрбитрийн ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва Маркетингийн газар, сонин сэтгүүлийн төлөөллөөс бүрдсэн баг    “Макс эксим” ХХК, "БЧГ"ХХК, “Аксел фишер акедеми” ХХК зэрэг компаниудаар зочилж уулзалт хийлээ.

    Макс эксим компанийн хувьд 2013 онд байгуулагдсан, 20 гаруй орноос хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний  импорт хийдэг, Макс группын охин компани юм. Импорт хийхэд хил гааль, татвар хяналтын дарамт, хүнд суртал харьцангуй багассан, харин валютын ханшийн хэлбэлзэлээс үүдэх алдагдал бэрхшээлтэй байгаа талаар ярилаа. Түүнчлэн ХХОАТ-ын шинэчлэлээс үүдээд цалингийн санг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан, ер нь хувийн хэвшлийнхний тогоо нь томроогүй ч хутгаж авах шанага нь томорч бага багаар ачаалал нэмэгдэж байна хэмээн санал сэтгэгдэлээ хуваалцав.

    Бидний дараагийн зочилсон компани бол төмөр хийц үйлдвэрлэлийн “БЧГ” компани. Гудамж талбайн хогийн сав, цахилгааны шит үйлдвэрлэдэг аж. Эднийх нийтийн эзэмшлийн талбайд 3000 ширхэг хогийн сав үйлдвэрлэн нийлүүлжээ. Манайд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гурван компани байдаг гэнэ. Бүтээгдэхүүний түүхий эдийг БНХАУ-аас импортлодог, гаалийн татвар өндөр байдаг, үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэхээр “зуун айл”-д борлуулагддаг импортын бүтээгдэхүүнээс үнэ нь өндөр тусдаг учраас  борлуулалт бага байдаг талаар ярилаа.

    Танхимд элсээд жил болж буй  “Аксел фишер академи”-иар зочиллоо. Хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулахаас гадна сургалтын дагалдах бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Байгуулагдаад хоёр жил болж байгаа хэдий ч сургалт болоод сургалтын бүтээгдэхүүнийг нь ОХУ, БНСУ сонирхож хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтын модуль нь олон улсын жишигт нийцсэн тул Танхимын гишүүн байгууллагуудтай хамтарч ажиллах сонирхол буйгаа ярив. Ийнхүү Танхимын төлөөлөл гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч, тухай бүрт нь мэдээлэл зөвлөгөө өглөө.  Мөн гэрээ хэлцэл байгуулах, бизнесийн маргааныг шийдвэрлэхэд МҮОУА-тай хэрхэн хамтран ажиллах талаар  Арбитрын төлөөлөл  дэлгэрэнгүй  мэдээлэл зөвлөгөөг өгснөөр уулзалт өндөрлөв.

    Д.Золжаргал

    Latest 150
    Latest 150