• MN
  • EN
  • CN
  • RU
  • Буриадын “Хөрөнгө оруулалтын боломжууд” бизнес форум боллоо
    01/18/2018

    МҮХАҮТ, ОХУ-ын Буриад Улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран “Буриадын Хөрөнгө Оруулалтын Боломжууд” сэдэвт бизнес-уулзалтыг нэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

    Бүгд найрамдах Буриад Улсын төрийн тэргүүн Алексей Цедыновын Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад тус улсын хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн сайд тэргүүтэй 30 гаруй албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирж оролцлоо.

    Буриад Улсын төрийн тэргүүн Алексей Цедынов уулзалтыг нээж үг хэлэхдээ “Буриад улс ОХУ-ын Стартап, инновацийн технологийн төв болох томоохон зорилго өмнөө тавьсан. Манай хоёр улс хөрш зэргэлдээ оршдогийн хувьд байгаль орчин, хөдөө аж ахуй, тээвэр логистик гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Өнөөдөр бид та бүхэнд танилцуулахаар хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүүдтэй ирсэн. Эдгээр төслүүд дээр харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв.

    “Сүүлийн үед Монгол Оросын хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж байна. 2015-2017 онд хэд хэдэн томоохон үйл ажиллагааг бид амжилттай хамтран зохион байгуулсан. Өнөөдрийн бизнес уулзалтын зорилго бол хил залгаа орнуудын уламжлалт найрсаг харилцааг хэрхэн илүү харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон өргөжүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хил орчмын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх гэх мэт асуудал дээр гол анхаарлаа хандуулах байх. Буриад Улсад хөрөнгө оруулах нь Монгол Улсад хөрөнгө оруулахтай агаар нэг юм. Байгаль нуур, Хөвсгөл нуур хүйн холбоотой адил энэ хоёр улс хамтран дэлхийн зах зээлээс хөрөнгө оруулалт татаж хамтдаа хөгжих боломжтой” гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

    Бизнес уулзалтын үеэр Буриад улсын зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой Монголын бизнес эрхлэгчдэд зориулан ОХУ-ын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах бичиг баримтууд, аюулгүй байдлын баталгааны талаар мэдээлэл өгч Монголын бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад холбогдох албан тушаалтнууд нь хариулт өгч харилцан ярилцлаа. Мөн хоёр талын уулзалтууд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах, шинээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд болон хөрөнгө оруулалтын сангуудын дэмжлэг, татвар, даатгалын хөнгөлөлтүүдийн талаар мэдээ мэдээлэл өглөө.

    Өнгөрсөн 2017 онд Монгол, Оросын хоорондын худалдааны эргэлт 1,2 тэрбум ам долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулбал 37 хувиар өссөн дүн юм. Үүнээс ОХУ-аас Монголд оруулж байгаа импорт 40 гаруй хувиар өссөн бол Монгол улсаас ОХУ-д хийж байгаа экспорт 21,3 хувиар өссөн байна.

    Илтгэлүүд: Governmental support small and medium businesses in the Republic of Buryatia, FUND FOR REGIONAL DEVELOPMENT OF THE REPUBLIC OF BURYATIA (FRD RB) AND ITS SUPPORT FOR INVESTORS, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД, INVESTMENT PROPOSALS IN THE MINING INDUSTRY OF BURYATIA, Republican business incubator of the Republic of Buryatia, Sivcov Aeroport Baikal (eng), Sivcov Aeroport Baikal (mng), ИНВЕСТИЦИОННЫЕ ПРЕДЛОЖЕНИЯ РЕСПУБЛИКИ БУРЯТИЯ ПО АГРОПРОМЫШЛЕННОМУ КОМПЛЕКСУ, Регистрация бизнеса и нормы налогообложения в Российской Федерации, ООО Бурятский центр испытания качества продукции, Siberian Agrarian Group, МВ ГРУПП, Электрос, ВостокТеплоСервис, НПО ЭМ-ЦЕНТР, Семейный познавательно-развлекательный парк, Semashko, ИНВЕСТИЦИОННЫЕ ПРЕДЛОЖЕНИЯ В МИНЕРАЛЬНО-СЫРЬЕВОМ КОМПЛЕКСЕ, ИНВЕСТИЦИОННЫЕ ПРОЕКТЫ В ТУРИЗМЕ

    Latest 150
    Latest 150