• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд санал авах тухай
    01/19/2018

    УИХ-аас “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” анхны хуулийг 2003 онд баталж 2015 онд шинэчилсэн найруулгын төслийг баталсан юм. Хууль хэрэгжээд удаагүй байгаа боловч зарим зохицуулалтыг дахин нягтлах, алдаа дутагдлыг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилт үр нөлөөг дээшлүүлэх, түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг хуультай холбоотой бизнес эрхлэгч та бүхэн өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа 2018 оны 1 сарын 22-ны дотор МҮХАҮТ-д яаралтай ирүүлнэ үү.

    /Хуулийн төсөл, үзэл баримтлал төслийг хавсаргав/

    Холбогдох ажилтан: И.Төгс-Оюун /БСХГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн/
    Холбогдох дугаар: 11-329167, 88086993

    Хавсралт: Танилцуулга, Хуулийн төсөл, Дагаж мөрдөх журмын тухай хууль , Дагаж гарах хуулийн төсөл

    Latest 150
    Latest 150