• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ерөнхий сайд бизнес эрхлэгчдийн асуултын хариуг илгээжээ
    02/07/2018

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө дамжуулж арилжихыг зогсооно

    МҮХАҮТ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Business Breakfast” өглөөний уулзалтын энэ оны эхний зочноор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уригдсан билээ. Уулзалтад 300 гаруй бизнес эрхлэгч оролцож Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа хэлсэн. Уг асуулт саналуудыг нэгтгэж уулзалтын үеэр Ерөнхий сайдад бичгээр гардуулсан юм. Ерөнхий сайд бизнес эрхлэгчдийн асуултад хариулж МҮХАҮТ-д  илгээжээ.

    “Цагдуултайн Ундрага” захирал н.Мөнгөншагайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг орон нутаг нь олгодгийг зогсоох хэрэгтэй. Нөхөн сэргээлт, бичил уурхай нэрээр ухаж төнхөж салбарын үнэлэмжийг унагаж байна. Уул уурхайн бизнесийг мэргэжлийн болгох талаар ямар чиглэл барих вэ гэсэн асуултад Ерөнхий сайд хариулахдаа

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан компани үйл ажиллагаа явуулахгүй тусгай зөвшөөрлөө бие биендээ арилждаг байдлыг зогсоож, уул уурхайн салбарт мэргэшсэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг болгох зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтаар олгодог байсныг

    • хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох,
    • ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн өөрийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалт болгох үед өргөдлийг хүлээн зөвшөөрч түүнээс бусад тохиолдолд сонгон шалгаруулалтаар олгодог болох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуульд нь тусгаж өгсөн.

    Түүнчлэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээдийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд нь өөрийн хувьцаа, хувь эзэмшил, саналын эрхээ бусдад борлуулах замаар тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд холбогдох татварыг төлөх ёстойг хуульчилж, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн зохицуулалтыг бий болгосон гэжээ.  

    Бизнес эрхлэгчдийн асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэрхэн хариулсан талаар хавсралтаас үзнэ үү.

    Хавсралт: Ерөнхий сайд бизнес эрхлэгчдийн асуултын хариу

    Latest 150
    Latest 150