• MN
  • EN
  • CN
  • RU
  • "MONGOLIAN EXPORTERS-2018" цахим каталог шинээр гарлаа
    02/09/2018

    МҮХАҮТ-аас экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор Монгол Улсын засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд "MONGOLIAN EXPORTERS-2018" цахим каталогийг боловсруулан http://exporters.mongolchamber.mn/ цахим хуудсаар болон CD хэлбэрээр  Та бүхэнд танилцуулж байна.

    Тус каталогт Монгол Улсын 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг 9 салбарт ангилан танилцуулга, зураг хэлбэрээр оруулснаас гадна экспортын зарим баримт бичгүүдийн загвар зэрэг мэдээллүүдийг багтаасан бөгөөд бидний зүгээс цаашид каталогоо хөгжүүлэн мэдээллийн сангаа өргөжүүлэн ажиллах болно.

    Та бүхний бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга Танхимын цахим хуудас, олон улсын бизнес уулзалт, үзэсгэлэн яармагийн арга хэмжээ болон элчин сайдын яамд, худалдааг дэмжих байгууллагууд, МҮХАҮТ-ын гадаад орнууд дахь төлөөлөгчдөөр дамжуулан дэлхийн зах зээлд сурталчлагдах болно гэдгийг дуулгахад таатай байна.

    Тус цахим каталогт мэдээллээ оруулах сонирхолтой экспортлогчид болон экспорт хийхээр бэлтгэж буй аж ахуйн нэгж байгууллагууд мэдээллээ бэлтгэж ЭНД ДАРЖ асуулгын дагуу мэдээллээ илгээн хамрагдах боломжтой.

    Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд танигдан экспортын үйл ажиллагаа нь улам өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.

    Latest 150
    Latest 150