• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд “ЦАГААН САР-2018” үзэсгэлэн гарч байна
    02/09/2018

    Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтаж үндэсний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нэг дороос хүргэх, танилцуулах “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа МҮХАҮТ-ын Их танхимд гарч байна.

    Энэ сарын 11-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд Дархан минж ХХК, Очирдагинас ХХК, Өгөөж-Чихэр боов ХХК, Хөгжил трэйд ХХК зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниуд болон орон нутгийн бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцож байгаа юм.

    Үзэсгэлэн худалдаагаас ноос ноолуур, эсгийгээр хийсэн бүтээгдэхүүн, үндэсний онцлогтой арьсан болон тааран цүнх, ширмэл гудас, модон сав суулга, зэс гуулин данх гээд ахуйн бүхий л хэрэгцээний барааг авч болохоос гадна хүнсний манлай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр борлуулж байна. Мөн Цайдам трэйд ХХК-ны “Бурамхан” чихэр, Заан фүүдс ХХК-ны “Саян” брэндийн шоколад, набор, ГУМ ХХК-ийн “Шүүдэр” шимийн архи зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг амталж  болох аж.

     

    МҮХАҮТ-аас гишүүд болон үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ЖДҮ-ийг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулж сурталчлах зорилгоор уг үзэсгэлэнг уламжлал болгон, хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

    Latest 150
    Latest 150