• MN
  • EN
  • CN
  • RU
  • Узбекистанаас ирсэн хамтран ажиллаж санал
    02/10/2018

    Узбекистаны машины аж үйлдвэрийн “УзАвто”  улсын холдингийн нэрийн өмнөөс танай байгууллагад  хөгжил цэцэглэлтийг хүсч байгааг хүлээн авна уу.

    Одоогийн байдлаар UzAuto нь автомашиныг бүрэн үйлдвэрлэдэг Төв Азид байгаа цорын ганц үйлдвэрлэгч юм. Тус компани нь General Motors-тай хамтран суудлын автомашин, хөдөлгүүр,  MAN-тай хамтран хүнд даацын машин,  Исузу-тай хамтран дунд зэргийн ачааны машин, автобус үйлдвэрлэж байгаа билээ.

    Манай компани нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах хэтийн төлөвийг өндрөөр үнэлдэг. Олон тооны гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл байгаа нь манай байгууллагын хоорондох хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгодог юм.

    Одоогийн байдлаар манай компани Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд боломжит түнш хайж байна.

    Манай хоёр байгууллагын хоорондох хамтын ажиллагааны нэг хэлбэр нь UzAuto болон Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй яриа хэлэлцээ зохион байгуулах явдал хэмээн үзсэн билээ.

    Танай байгууллага сонирхож байгаа бол яриа хэлэлцээрийн хэлбэр, бусад зүйлийг таны тохиромжтой цагт, хүссэн газарт хэлэлцэхэд бэлэн байна.

    Бид үр бүтээлтэй хамтран ажиллахыг хүсч байна.

    Манай компанитай урьдчилан танилцахын тулд доорх холбоосыг ашиглана уу.

    Михаил.

    Best regards,
    Mikhail Firsov
    Сhief Specialst of Marketing and Sales Developement
    SC “Uzavtosanoat”
    Uzbekistan, Tashkent , Amir Temur street 13
    PO Box: 100047
    Tel.: +998 71 140-76-50
    web: uzavtosanoat.uz

    Latest 150
    Latest 150