• MN
  • EN
  • CN
  • RU
  • Олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэнгийн танхим хэрэгтэй
    02/10/2018

    Танхимын төлөөлөл, баг бүрэлдэхүүн Танхимын гишүүн “Лүүк Монголиа”, “ММ Поларис” компаниудаар зочиллоо.  Лүүк Монголиа компани 2005 онд байгуулагджээ. Тур операторын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлээд аялал жуулчлалын бусад үйлчилгээ рүү орсон. Аялал жуулчлалын чиглэлийн цогц үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно, 80 гаруй ажилтантай. Зундаа 100 болон нэмэгддэг гэнэ. Охин компани болох “Minex Mongoila” нь “Майнинг Монголиа” олон улсын  үзэсгэлэнг жил бүр амжилттай зохион байгуулж, хэрэглэгчдийн хүлээлт, талархлыг хүртээд байгаа. Үзэсгэлэнгийн тухайд олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэнгийн танхим манай улсад чухал байгаа талаар ярилаа. Татварын хуулийг ойр ойрхон солих нь бизнесийнхэнд бэрхшээл учруулдаг, үйлчилгээний байгууллагууд орлогоо нэг бүрчлэн бүртгэж байгаа ч зардлаа хянаж чадахгүй байна, захууд НӨАТ-ын баримт өгдөггүй.  Аялал жуулчлалын хууль төслийн байдалтай, амьдралд ойр биш. Тусгай зориулалттай агнуурын үйлчилгээгээр бусад тур операторуудаа тэргүүлдэг ч энэ чиглэлийн үйлчилгээний зохицуулалт,  татвар хураалт нь ойлгомжгүй байна гэж ярилаа.

    Танхимын төлөөлөл зочилсон дараагийн компани бол худалдаа үйлчилгээ, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ММ Поларис. Япон Улсаас хүнс, ахуйн хэрэглээ, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн импортлон худалдаалдаг.  Үйлчилгээний салбарын Поларис байхыг зорьж буйгаа ярилаа. Хэрэглэгч хаан гэж ярьдаг ч бодит байдал дээр хэрэглэгчдийн эрхийг зөрчдөг. Үйлчилгээний стандарт, эрүүл ахуй, хэрэглэгчдийг дээдэлсэн үйл ажиллагааг жишиг болгоно гэлээ. Үндэсний  үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүн санал болговол хамтарч ажиллахад бэлэн. Францын сүлжээ Ibis зочид буудлын салбарыг ажиллуулж эхэлсэн.

    Гаднаас зочилж ирсэн харилцагчид үзэсгэлэн худалдаа сонирхъё гэдэг, үзээд  манай орчин нөхцөлийг гайхдаг.  Тэрбум тэрбумаар дистрьбютерын эрх аваад бүтээгдэхүүн оруулж ирэхэд хажуугаар нь ганзагынхан хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зүйл гардаг.  Үйл ажиллагаандаа эко хандлага төлөвшүүлэхээр эхнээс нь анхаарч барилга барьж эхлэхдээ  дулааны алдалгүй, ус, цахилгааны хэмнэлттэй байдлаар  шийдэж өгсөн гэж ярилаа. Салбартаа ажил үйлчилгээгээр танигдсан дээрх компаниудын хувьд улсынхаа нэр нүүрийг улайлгахааргүй стандартын үзэсгэлэнгийн танхимтай болоход анхаарал хандуулах санал хэллээ.

    Д.Золжаргал

    Latest 150
    Latest 150