• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Гэрчилгээ

    Гарал үүслийн гэрчилгээ бөглөх   |   Гишүүний нэвтрэх хэсэг  |  Онлайнаар бөглөх заавар

    Гарал үүслийн гэрчилгээ нь тухайн бараа бүтээгдэхүүн бүхэлдээ болон хэсэгчлэн Монгол улсад үйлдвэрлэгдсэн болохыг албан ёсоор баталгаажуулсан үнэт цаас юм. Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын тухай Монгол улсын хуулийн 6.2.3 заалтыг үндэслэн МҮХАҮТанхим нь экспортын барааны гарал үүслийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гарал үүслийн гэрчилгээг олгодог. Гарал үүслийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь “Монгол улсаас гарал үүсэлтэй экспортын барааны гарал үүсэл тодорхойлох, гарал үүслийн гэрчилгээ олгох журам”-аар зохицуулагддаг.

    Гарал үүслийн гэрчилгээний төрлүүд. Үүнд:

    ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM A, FORM B

    Манай улс дэлхийн өндөр хөгжилтэй 37 /Австрали, Беларус, Канад, Япон, Шинэ Зеланд, ОХУ, Норвеги, АНУ, Турк, Лихтенштейн болон Европын холбооны улс орноос Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн дагуу худалдааны болон гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг Гарал үүслийн гэрчилгээ FORM A-ын үндсэн дээр авдаг. Харин дээр дурдсанаас бусад улс, орнууд руу экспорт хийхээр бол гарал үүслийн гэрчилгээ FORM В -г авна. 

    Гарал үүслийн гэрчилгээ FORM A /загвар/, FORM B /загвар/ авахыг хүссэн бизнес эрхлэгчид доорх бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө. Үүнд:

    1. Гадаад худалдааны гэрээний хуулбар /бараа худалдах, худалдан авах/
    2. Өргөдөл Form B
    3. Нэхэмжлэх /Invoice/ /Англи загвар, Монгол тайлбартай/
    4. Сав баглаа боодлын жагсаалт /Packing list/ /Invoice & Packing list Орос хэлээр/, /Invoice & Packing list Агли хэлээр/
    5. Тухайн компани, аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар
    6. Тухайн бараанд авсан тусгай зөвшөөрөл болон чанар, эрүүл ахуйн гэрчилгээний хуулбар гэх мэт.

    ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM E

    Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МҮХАҮТанхимаас гарал үүслийн гэрчилгээ Form E -г олгож байна. Гарал үүслийн гэрчилгээ Form E -г олгох үйл ажиллагаа нь хэлэлцээрийн 3 дугаар бүлэг - Гарал үүслийн дүрэм, “Монгол улсаас гарал үүсэлтэй экспортын барааны гарал үүсэл тодорхойлох, гарал үүслийн гэрчилгээ олгох журам”-аар зохицуулагдана.

    Гарал үүслийн гэрчилгээ FORM E /загвар/ авахыг хүссэн бизнес эрхлэгчид доорх бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө. Үүнд:

    1. Гадаад худалдааны гэрээний хуулбар /бараа худалдах, худалдан авах/
    2. Өргөдөл /Form B/
    3. Үнийн нэхэмжлэх /Invoice/ /Англи загвар, Монгол тайлбартай/
    4. Сав баглаа боодлын жагсаалт /Packing list/ /Invoice & Packing list Орос хэлээр/, /Invoice & Packing list Агли хэлээр/
    5. Тухайн барааны орц найрлагыг тодорхойлсон бичиг, түүхий эд нь импортоор орж ирсэн бол импортын гаалийн мэдүүлгийн хуулбар
    6. Тухайн компани, аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар 
    7. Шаардлагатай тохиолдолд холбогдох шалгалт хийж нэмэлт бичиг баримт шаардана.

    ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM-D

    Гарал үүслийн гэрчилгээ FORM-D олгох үйл ажиллагаа нь Монгол улсаас гарал үүсэлтэй бус бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойлох гарал үүслийн гэрчилгээ FORM-D олгох, баталгаажуулах журам”-аар зохицуулагддаг.

    Гарал үүслийн гэрчилгээ FORM-D /загвар/ авахыг хүссэн бизнес эрхлэгчид доорх бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө. Үүнд:

    1. Гэрээний хуулбар
    2. Аль улсаас гарал үүсэлтэйг баталгаажуулсан баримт бичиг
    3. Өргөдөл /Form B/
    4. Нэхэмжлэх /Invoice/, сав баглаа боодлын жагсаалт /Packing list/ /Англи загвар, Монгол тайлбартай/, /Invoice & Packing list Орос хэлээр/, /Invoice & Packing list Агли хэлээр/
    5. Аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар

    Харилцах хаяг: Хэрэглэгч, Үйлчилгээний Газар
    Утас: +976-11-328878
    Цахим шуудан: customerservice@mongolchamber.mn