• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Сургалт

    БҮРТГҮҮЛЭХ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг “Даргын туслах бэлтгэх” сургалтандаа таныг урьж байна.

    СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР: Хөтөлбөрийг олон улсын нийтлэг түвшинг харгалзан боловсруулсан бөгөөд сургалтын хугацаанд албан хэрэг хөтлөлт, архив, бичиг хэрэг, компьютер, менежмент, бизнесийн харилцаа, төсөл бичих, бизнесийн англи хэл зэрэг 128 цагийн хичээл үзэж, системтэй мэдлэг эзэмшиж, дадлага олж авах боломжтой.

    СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

    • Албан бичгийг стандартын дагуу монгол-англи хэл дээр төлөвлөж сурна.
    • Арван хуруугаар шивж сурна.
    • “Даргын туслах” монгол, англи хавсралт бүхий сертификат олгоно.
    • Суралцах хугацаанд гарын авлага, мэдээллээр хангана.
    • Ажлын бус цагаар БЯМБА гарагт сурах боломжтой.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    • Иргэний үнэмлэх (хуулбар)
    • Диплом, гэрчилгээ (хуулбар)
    • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг

    Харилцах хаяг: Гадаад Худалдааны Академи
    Утас: +976-11-324258
    Цахим шуудан: training@mongolchamber.mn