• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Сургалт

    БҮРТГҮҮЛЭХ

    Үндсэн чиглэл

    • Талх нарийн боовны богино хугацааны сургалт /5 хоног /
    • Төрөл бүрийн нарийн боовны худалдаа
    • Бүтээгдэхүүний захиалга авах
    • Байгууллага, МСҮТ-ийн дадлага хийлгэх

    МҮХАҮТ Голландын ахмад экспертүүдийн холбоотой (PUM) хамтран мэргэжлийн сургалтыг дэмжих төсөл 2008 оноос хэргэжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд Голландын засгийн газрын тусламжаар МҮХАҮТ-ын дэргэд “Талх нарийн боовны загвар сургалтын төв”-ийг байгуулсан. Голланд мэргэжилтэн багш нар сургагч багш нарыг бэлтгэн, бэлтгэгдсэн багш нар нь сургалтыг үргэлжлүүлэн явуулдаг.

    Энэхүү сургалтаар талх, давхраат, жигнэмэг, бялуу-кекс хийх гэсэн үндсэн 4 төрлийн сургалтыг Голландаас нийлүүлсэн тоног төхөөрөмж дээр дадлага хийж, онол практикийг хослуулан суралцахаас гадна нэг төрлийн сургалтаар 5 хоногт 10 гаран нэрийн бүтээгдэхүүн хийж суралцах боломжтойгоороо онцлог бөгөөд төгсөгчдөд МҮХАҮТ ба PUM-ын хамтарсан гэрчилгээг олгодог.Сургалтанд мэргэжлийн нарийн боовчин, тогооч нар оролцохоос гадна гэрийн эзэгтэй нар гэрийн нөхцөлд талх нарийн боовыг хэрхэн хийх талаар суралцах боолмжтой.

    Мөн манай төв нь МҮХАҮТ-ын кафег европ технологоор хийсэн шинэхэн бүтээгдэхүүнээр хангадаг бөгөөд албан байгууллага, ресторан, хувь хүний захиалга авдаг.

     

    Талх талхан бүтээгдэхүүний сургалт

    Тус сургалтаар төрөл бүрийн европ технологийн талх, багети, загасан талх, хар талх, хивэгтэй талх, бүтэн үрийн талх хийж сурахаас гадна франц булочка, мушгиа зөөлөн булочка, үзэмтэй булочка зэрэг 10 гаран нэрийн бүтээгдэхүүнийг онол дадлага хослуулан хийж сурах боломжтой.

     

    Давхраат бүтээгдэхүүний сургалт

    Тус сургалтаар төрөл бүрийн европ технологийн пафф пастри, кроссант, жимстэй, самартай, махтай, кремтэй зэрэг төрөл бүрийн давхраат бүтээгдэхүүнийг гардан хийж дадлагажих боломжтой.

    Жигнэмэгийн сургалт

    Тус сургалтаар төрөл бүрийн цайны болон шанзтай жигнэмэгийг европ техноолгоор хэрхэн хийх талаар зааж онол дадлагыг хослуулан заах болно.

    Бялуу кексийн сургалт

    Тус сургалтаар кекс болон бялууг хийх eвроп технологийг онол болон дадлагаар суралцахаас гадна крем хийх аргачлал, бялуу чимэглэх чадварыг эзэмших боломжтой.

    Харилцах хаяг: Гадаад Худалдааны Академи
    Утас: +976-11-324258
    Цахим шуудан: training@mongolchamber.mn