• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Сургалт

    БҮРТГҮҮЛЭХ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг “Захирлуудад зориулсан CEO” сургалтандаа таныг урьж байна.

    Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага, хурдацтай өөрчлөлтөнд өөрийн компаний тогтвортой байдлыг хангах, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэх гээд олон шийдвэрлэх асуудал компаний захирлуудад үргэлжид тулгарсаар байдаг. Энэ асуудлыг шиййдвэрлэхэд МҮХАҮТ–аас зохион байгуулдаг “CEO сургалт” танд туслах болно. Томоохон байгууллагуудын захирлуудтай туршлага солилцож, бизнесийн хүрээгээгээ өргөжүүлэх боломжийг та манай сургалтанд хамрагдсанаас олж авах болно.

    ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

    • Стратеги менежмент
    • Хүний нөөцийн менежмент
    • Валютын ханшны эрсдлийн менежмент
    • Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах нь(IPO)
    • Шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх нь
    • Хууль ёсны худалдааг хөнгөвчилөх асуудалд
    • Эрсдлийн менежмент
    • Чанарын менежмент
    • Тохиролцох ажиллагаа
    • Манлайлан удирдах ур чадвар
    • Компаний өсөлтийн загвар
    • Борлуулалтын маркетинг

    Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуй нэгж байгууллагуудад зориулан бэлтгэсэн хөтөлбөрөөр өөрийнхөө мэдлэг мэдээллээ зузаатгах, хамтран ажиллах бизнесийн түншүүдээ олох, ажилтнаа, компаниа удирдан чиглүүлэх чиг баримжаагаа тодорхойлох боломжийг олгодог энэхүү сургалтанд суралцахыг санал болгож байна.

    Харилцах хаяг: Гадаад Худалдааны Академи
    Утас: +976-11-324258
    Цахим шуудан: training@mongolchamber.mn