• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Сургалт

    БҮРТГҮҮЛЭХ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг “Комданийн засаглалын гэрчилгээ олгох” сургалтандаа таныг урьж байна.

    Хууль ёсыг дээдэлсэн, хариуцлагын ил тод тогтолцоотой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын зарчмуудыг нэвтрүүлсэн, тогтвортой үйл ажиллагаа бүхий компани нь өнөө үед хөрөнгө оруулалт татах, хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх өндөр чадвартай байдаг ба энэ ч хэрээр гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хүлээдэг.

    2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага тавьсан байдаг.

    МҮХАҮТанхим нь Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар ГЭРЧИЛГЭЭ олгогдох бөгөөд суралцагсдын мэдээлэл СЗХ, КЗҮЗ-ийн мэдээллийн санд бүртгэгдэж олон нийтэд мэдээлэгдэх болно.

    ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

    • Компанийн засаглалын үндсэн ойлголт, ач холбогдол, чиг хандлага
    • Компанийн засаглалын хууль эрх зүйн орчин, анхаарах асуудлууд
    • ТУЗ-ийн гишүүдийн үүрэг хариуцлага, хараат бус гишүүд
    • ТУЗ, ТУЗ-ийн эрх мэдэл, чиг үүрэг, ТУЗ-ийн хороод
    • ТУЗ-ийн НБД-ын үүрэг хариуцлага, эрх зүйн байдал
    • Гүйцэтгэх удирдлага , гүйцэтгэх бус захирлууд
    • Тайлагнал, ил тод байдал
    • КНХ, ISO-26000
    • Санхүү, эрсдлийн удирдлага
    • Дотоод аудит, хяналт
    • Их хэмжээний хэлцэл, сонирхолын зөрчилтэй хэлцэл
    • Чанарын удирдлагын тогтолцоо

    Компани, аж ахуйн нэгжүүд хамт олноороо өөрийн байгууллага дээрээ сургалтыг авч болно. Төгсөгчдөд гэрчилгээ олгоно. Сургалтын материал, танилцуулгаар бүрэн хангана. Сургалт асуулт хариулт, кейс /жишээ, туршлага/, харилцан санал солилцох байдлаар явагдана.

    Харилцах хаяг: Гадаад Худалдааны Академи
    Утас: +976-11-324258
    Цахим шуудан: training@mongolchamber.mn