• MN
  • EN
  • CN
  • RU
  • БОДЛОГО, СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ГАЗАР /БСХГ/

    Бодлого судалгаа хөгжлийн газар нь (БСХГ) нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

    • Бизнесийн бодлогын өмгөөлөл, нөлөөлөл ба бизнесийг дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөх, зохицуулах, зохион байгуулах, төр хувийн хэвшлийн хэлэлцэл, түншлэлийг хөгжүүлэх;
    • Танхимын үйл ажиллагааны төлөвлөлт ба гүйцэтгэлийг хянах, үнэлэх ба танхимын Удирдах зөвлөл, тэргүүлэгчдийн ажлын албаны үүрэг гүйцэтгэх;
    • Монгол улсын эдийн засаг, бизнесийн хөгжил, түүний төлөв байдал болон зах зээл, бараа бүтээгдэхүүний судалгаа явуулах, тойм гаргах;
    • Цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хууль эрх зүйн бодлогын бичиг баримт боловсруулах, энэ чиглэлээр бизнес эрхлэгчдийг чадавхыг дээшлүүлэх, "Органик бүтээгдэхүүн/Certified organic" шошго, "Ногоон буудал" эко шошго олгох;
    • Органик Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

    Тус газар нь Монголын бизнес эрхлэгчдийн дээд чуулган (CEO summit)-ыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан “ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэх ажлыг хариуцдаг.

    Мөн компаний нийгмийн хариуцлага, “Авилгал ба бизнесийн зарчмууд”, “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ыг таниулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Даян Дэлхийн гэрээ (UN Global compact)-ний Монгол улс дахь сүлжээний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, Дэлхийн эдийн засгийн форумын авилгалын эсрэг түншлэл(PACHI)–ийн Монгол дахь албан ёсны зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байна.

    Утас: (976)11-310619, (976)11-329167, Цахим шуудан: policy@mongolchamber.mn, esco@mongolchamber.mn

    ГАДААД ХАРИЛЦАА, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР /ГХХХОГ/

    Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар нь Гадаад улс орны Худалдаа аж үйлдвэрийн танхимууд, Худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагууд, олон улсын байгууллагууд болон дипломат төлөөлөгчдийн газруудтай Монголын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтарч ажилладаг. Мөн тус газрын үйл ажиллагааны хүрээнд хоёр талт, олон талт бизнес уулзалт, семинар, үзэсгэлэн яармаг, сургалтыг тогтмол зохион байгуулж, Монголын аж ахуйн нэгжүүдийг гадаадын аж ахуйн нэгж, компаниудтай холбож өгөх, хамтран ажиллах түнш олоход, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлдэг.

    Үүний зэрэгцээ Дэлхийн болон Олон улсын үзэсгэлэнд Монгол улсыг сурталчлах, Монголын байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гадаад орнуудад зохиогдож буй үзэсгэлэн яармагт оролцуулж, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг бүх талаар сурталчлан таниулах, харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд тус үйл ажиллагааны хүрээнд гадаадад зохион байгуулагдах үзэсгэлэн, экспод үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг гадаадын зах зээлд сурталчлан таниулах, экспортын нэр төрлийг олшруулах, өрсөлдөх чадварыг бий болгох, гадаад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи бүхий импортын тоног төхөөрөмж, олон улсын чанарын стандарт хангасан төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг шинэ зах зээл, шинэ түншлэл бүхий хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор МУ-ын ААН, бизнес эрхлэгчдийг зохион байгуулан оролцох юм.

    Түүнчлэн, Монгол Улсын худалдааны бодлого, эрх зүйн орчинг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжин хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүс, хил орчмын худалдаа болон худалдааны чиглэлээр судалгаа, эдийн засгийн дүн шинжилгээ хийх, холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдэд санал боловсруулна.

    Монгол улсын экспортын хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын зах зээлд бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, хамтран ажиллах түнштэй холбож өгөх, олон улсын болон Худалдааг дэмжих байгууллага, Худалдааны танхимуудаар дамжуулан сурталчилна, мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.

    Утас: (976) 11-312501, Цахим шуудан: foreighnrelations@mongolchamber.mn

    ГАДААД ХУДАЛДААНЫ АКАДЕМИ /ГХА/

    Гадаад худалдааны академиас бизнесийн байгууллагуудын боловсон хүчний чадахийг дээшлүүлэх зорилгоор урт болон богино хугацааны сургалтыг зохион байгуулж байна.

    Гадаад худалдааны академийн зорилго:

    • Бизнесийн байгууллагуудын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

    Түүхэн замнал:

    • Гадаад худалдаа бизнесийн сургалтын төв 1994-2009
    • МҮХАҮТ-ын Гадаад худалдааны академи, 2009 оноос

    Зохион байгуулж буй сургалтын нэр төрөл:

    • Гадаад худалдааны менежерийн сургалт
    • Даргын туслах бэлтгэх сургалт
    • Захирлуудад зориулсан сургалт
    • Компаний засаглалын сургалт
    • Сүлжээний мэргэжилтэн бэлтгэх сургалт
    • Богино хугацааны сэдэвчилсэн сургалт
    • Талх, нарийн боовны сургалт

    Утас: +976-11-324258, Цахим шуудан: training@mongolchamber.mn

    МАРКЕТИНГИЙН ГАЗАР /МГ/

    Танхимын алсын хараа, үнэт зүйл, зорилго зорилтыг хэрэгжүүлэх, гишүүд харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн маркетингийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, байгууллагын имиджийг бүрдүүлэх, зах зээлийн судалгаанд үндэслэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, борлуулалтын стратегийг боловсруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ/ багц бий болгох, хэрэглэгчдэд санал болгох, үйлчилгээний чанар, тогтвортой байдлыг хадгалах, мэдээлэл сурталчилгааг тасралтгүй хангаж ажиллана.

    Үндсэн чиглэл:

    • Танхимын дотоод болон гадагшаа чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх
    • Танхимаас зохион байгуулж буй бүхий л төрлийн арга хэмжээний зохион байгуулалт, бэлэн байдлыг хангах
    • Гишүүд болон олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг шуурхай хүргэх

    Утас: +976-70109090, Цахим шуудан: marketing@mongolchamber.mn

    МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БА ҮНДЭСНИЙ АРБИТР /МОУҮА/

    МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр /МОУҮА/ нь 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр юм. Тус арбитр нь 21 аймагт салбар арбитртай, Ази Номхон далайн орнуудын арбитрын холбооны гишүүн бөгөөд олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 51, гадаад /ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг Конг, Польш/-ын 11, нийт 62 арбитрчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    МОУҮА нь эдийн засаг, бизнесийн холбогдол бүхий гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэхээс гадна Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, сургалт судалгаа явуулах, гадаад дотоодод төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, арбитрын холбогдолтой ном сэтгүүл хэвлэн нийтлэх зэрэг ажиллагааг явуулж байна.

    Арбитраар маргаан шийдвэрлүүлэх онцлог, давуу тал нь цаг хугацааны хувьд шуурхай, гаргасан шийдвэр нь эцсийнх бөгөөд дэлхийн 170 орчим улсад хүлээн зөвшөөрч биелэгддэг, зардал бага, хэрэг шийдвэрлэх арбитрчаа сонгох, талууд хэрэг хянан шийдвэрлэх журам буюу арбитрын хуралдааныг явуулах газар, хэрэглэх хэл, хууль, хугацаа, талуудаас болон эрх бүхий байгууллагаас лавлагаа, нотлох баримт гаргуулах, гэрч, шинжээч, орчуулагч оролцуулах, хөрөнгө битүүмжлэх, арбитрын ажиллагааны нууцлал зэргийг харилцан тохиролцдогт оршино.

    Утас: +976-70111545, Цахим шуудан: info@arbitr.mn, Цахим хуудас: www.arbitr.mn

    ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР /ХХАГ/

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан нийслэл хот болон орон нутгийн бизнес эрхлэгчид, засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэдгээрт Танхимын үйл ажиллагааг сурталчлан таниулах, ЖДБ эрхлэгчдийг дотоод болон гадаадын мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээр хангах үндсэн зорилготой ажиллаж байна.

    Үндсэн чиг үүрэг:

    • 21 аймаг дахь салбар танхимаар дамжуулан орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн бизнесийн хөгжлийг сайжруулах, орон нутагт олон талт арга хэмжээ зохион байгуулах, аймаг орон нутгийн ЗДТГазар, нутгийн удирдлагын байгууллагуудтай бизнесийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллах
    • Нийслэлийн ЗДТГ, дүүргүүдийн ЗДТГ, Их дээд сургуулиуд, ТББ-иуд, Мэргэжлийн холбоод, Эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллах, уялдаа холбоогоо сайжруулах
    • ЖДБ эрхлэгчдийн үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой зарим асуудлаар олон улсын сайн дурын ажилтан, зөвлөхүүдээр дамжуулан зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэн дэмжих
    • ЖДБ, орон нутаг дахь салбар танхимыг хөгжүүлэхтэй холбоотой олон улсын зарим төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
    • Танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлүүдийг ерөнхий удирдлагаар ханган ажиллах

    Утас: (976) 11-322371, Цахим шуудан: cooperation@mongolchamber.mn

    ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР /ХҮГ/

    МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газар нь хэрэглэгч болон гишүүд та бүхэндээ үйлчилгээний таатай орчинд доорх үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:

    • Гарал үүчлийн гэрчилгээ олголт
    • МҮХАҮТ-ын Гишүүнчлэл
    • Экспорт, Импортын барааны магадлан шалгалт
    • Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч
    • Органик бүтээгдэхүүний шошго олголт
    • Зураасан код олголт
    • Air Chamber олон улс, орон нутгийн онгоцны билетийн касс
    • Бизнесийн боловсрол цуврал ном товхимол, гарын авлагууд худалдах
    • Бизнесийн ерөнхий зөвлөгөө өгөх
    • Бизнес санал бэлтгэж өгөх
    • Мэдээллээр хангах
      • Зах зээлийн судалгаа, мэдээлэл
      • Худалдааны гэрээ хэлэлцээр, шинээр аж ахуй нэгж байгуулах талаар мэдээлэл
      • Арилжааны банкуудын зээлийн бүтээгдэхүүний танилцуулга
      • Жижиг дунд үйлдвэрийн төслийн загварууд
      • Худалдааны хууль эрх зүйн мэдээлэл
      • Олон улсын худалдаа, дэмжих байгууллагууд ба бусад орны Худалдааны танхимуудын танилцуулгууд, гарын авлага
    • Экспортын барааны үнийн нэхэмжлэх, сав баглаа боодлын жагсаалт бэлтгэх
    • Танхимын үйлчилгээ, үйл ажиллагааны мэдээлэл

    Харилцах хаяг:

    • Хэрэглэгч Үйлчилгээний Газар - Утас: (976) 11-310396, Цахим шуудан: customerservice@mongolchamber.mn

      • Утас: +976-11-324394 - Гишүүнчлэл
      • Утас: +976-11-328878 - Гарал үүслийн гэрчилгээ
      • Утас: +976-11-310396 - Патент, Барааны тэмдэг газар зүйн заалт
      • Утас: +976-11-322145 - Экспорт, Импортын барааны магадлан шалгах
      • Утас: +976-11-313411 - Зураасан код, Органик шошго
      • Утас: +976-11-323974 - Эйр Чембэр билетийн касс, Хэрэглэгч үйлчилгээний төв
    ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР /ҮАЗГ/

    Танхимын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Үйл ажиллагаа, зохицуулалтын газар нь дараах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Үүнд:

    • Танхимын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, чадварлаг, бүтээлч, сурч хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх, гүйцэтгэлийн зөв, шударга үнэлгээ, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх, ажилтныг ажил мэргэжлийн болон хувь хүний хувьд тасралтгүй, системтэй хөгжүүлж, чадавхижуулах, байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх;
    • Танхимын ажилтнууд, гишүүн байгууллага, бизнес эрхлэгчдийг төрийн болон төрийн бус байгууллагын шагналд тодорхойлох, дэмжих;
    • Танхимын санхүүгийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу тайлагнах, санхүүгийн үр дүнд шинжилгээ, дүгнэлт хийж үр ашигтай удирдан зохион байгуулах;
    • Танхимын албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөх, архивлах;
    • Танхимын хэмжээнд мэдээлэл технологийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн технологийн шинэ шийдлүүдийг боловсруулж нэвтрүүлэх, программ хангамж болон сүлжээ, серверүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих;
    • Ажилтан болон хэрэглэгч үйлчлүүлэгчийн ая тухтай ажиллах, үйлчлүүлэх орчныг бүрдүүлэх, үйлчилгээний соёлыг чанарын өндөр түвшинд хүргэх, хадгалах;
    • Танхимын ажилтан, үйлчлүүлэгчдэд халуун цай, кофе болон эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай хоол хүнсээр үйлчлэх;

    Утас: +976-11-328785, Цахим шуудан: hr@mongolchamber.mn