(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа

2024/05/08 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, ГХХАГ-ын дарга Ч.Ариун, ҮЯГ-ын дарга Ч.Баттулга нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Бобур Усманов тэргүүтэй тус улсын албаны хүмүүстэй уулзлаа. Улмаар хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Хоёр улсын харилцаа ойртож байна. Энэ нь хоёр орны бизнес, эдийн засгийн харилцаанд сайн суурь болох байх гэж бодож байна. Манай хоёр орны хувьд түүх болон соёлын олон жилийн харилцаатай учраас бие биенээсээ суралцах бололцоо, боломж асар их байна. Жишээлбэл, Монгол Улс эрчим хүчний салбарын асуудлыг шинэчлэхээр Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарч ажиллаж байна. Тэдний туршлагаас үзэхэд Узбекистан эрчим хүчний салбарын урт хугацааны бодлогыг амжилттай шинэчилж, энэ салбарт хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна. Мөн Монголын зарим компани Узбекистанд төсөл хөтөлбөр, бизнесээ эхлүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Бобур Усманов хэлэхдээ “Монгол Улс бол манай улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал улс. Манай хоёр улс хамтын ажиллагааны маш их эрмэлзэлтэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд худалдаа, эдийн засгийн асуудал, түүнээс гадна хөрөнгө оруулалтын асуудал чухал гэдгийг онцолмоор байна. 2023 оноос Монгол Улс эрчимтэй хөгжиж, эдийн засаг нь 8.6 хувьд хүрсэн. Энэ өсөлтөд хүрэхэд Монгол Улсын засгийн газар ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгааг мэднэ. Гэхдээ онцлон тэмдэглэхийг хүссэн нэг зүйл нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тодорхой түвшинд хүрсэн үү гэвэл үгүй гэж хэлнэ. Тэгэхээр энэ удаа хоёр талд ямар боломжууд байгаа вэ гэж ярихаас гадна бодит үр дүн хэрэгтэй байна. Манай улсын холбогдох яамдуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Энэ хүмүүс танай бизнес эрхлэгчидтэй үр дүнтэй хэлэлцээр хийх эрмэлзэлтэй байгааг хэлмээр байна. Хоёр улсын хооронд тээвэр, логистикийн хүндрэлүүд байдаг. Узбекистан улс тээвэр, логистикийн асуудалд маш их анхаарч байна. Шинэ зам гарснаар бараа нийлүүлэх нөхцлүүд нэмэгдэнэ. Монгол Улс идэвхтэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Узбекистан улс бол өсөн дэвжиж байгаа зах зээл. Сүүлийн долоон жил Узбекистаны Засгийн газар хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарч байна. 93 улсын төлөөлөл оролцсон хөрөнгө оруулалтын форумыг Астана хотноо зохион байгуулахад 27 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулсан" хэмээлээ.  

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Э.Энхтүвшин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Бобур Усмановын хэлж буй зүйлстэй санал нэгдэж буйгаа уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

Үүний дараа Узбекистаны албаны хүмүүс Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, Узбекистан улстай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм. Энэ хүрээнд “Монгол базальт” ХХК, “Таван богд” солюшн ХХК, “МCS” инвестмент ХХК гэх мэт компаниуд төсөл хөтөлбөрөө танилцууллаа.

“Монгол Базальт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Ариунболд:

Базальт технологиороо 24 жил ажиллаж байна. Хүнд аж үйлдвэрийн салбарт 90-ээд оноос ажилласан энэ 30 жилийн хугацаанд маш олон технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүд хийсэн байна. Гадны олон улс оронтой хамтарч ажилласан. Олон туршилт, сорилууд хийж, бүтэж, бүтэлгүйсэн. Энэ хугацаанд базальт суурьтай бүтээгдэхүүнийхээ үндсэн ноу-хау технологийг эзэмшиж чадсан. Тийм ч учраас таван патент эзэмшиж байна. Монголынхоо хэмжээнд найман ашигтай загвар, патент эзэмшиж байна. Ингээд одоо Узбекистаны 40 орчим сая, эргэн тойрны улсуудтайгаа нийлвэл 80 сая хүнтэй зах зээл рүү орж байна. Зөвхөн базальт дулаалгаасаа гадна шүршдэг базальтын технологийг хамтарч хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Барилгын салбарт базальт хэсэгчлэн угсрах сэндвич технологийг хөгжүүлэх өргөн боломж байгааг хамтрагчтайгаа ярилцаж байна. Базальт труба, базальт цахилгааны шон хийх бүрэн боломжтой гэх судалгаа хийсэн. Бетон шонгийн оронд базальт цахилгааны шон хийх бүрэн боломжтой. Мөн базальт суурьтай ухаалаг хүлэмж хөгжүүлээд 5-6 жил болж байна. Гэртээ хөргөгчнийхөө хажууд ногоон хүлэмж, ногоон тавилгатай болно гэдэг бол нэг соёл болж байна. Үүнийг ч гэсэн олон жил судалсан учраас Узбекистан зах зээлд санал болгох бүрэн боломж байна” гэлээ.

“Таван богд солюшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн:

Манай компани 2023 оны есдүгээр сарын 17-нд “Нура Монголиа” гээд хиймэл оюун ухаанд суурилсан оношлогооны төвийг нээсэн. Одоогоор 10 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд энэ төслөө цаашид Монголоос өөр улсад нийлүүлэх, экспортлох үүднээс хамгийн эхэнд Узбекистан улсыг сонгоод, төслийнхөө эхний танилцуулгуудаа хийж байна. Эхний зорилго нь энэ ондоо багтаагаад өдөртөө 60 гаруй хүнд, жилдээ ойролцоогоор 20 мянган хүнд үйлчилгээ үзүүлэх зорилготой.

“MCS” инвестмент компанийн салбар хариуцсан захирал Г.Тамир:

“MCS” группын хувьд Төв Азийн зах зээл, ялангуяа Узбекистаны зах зээлийг сонирхож байна. 36 сая хүн амтай, 95 тэрбум ам.долларын зах зээл. Сүүлийн долоон жил нээлттэй болж, гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байгаа. 2022 оноос тус улсын зах зээлийг судалж үзээд технологийн салбар руу нь оръё гэж шийдсэн. Хамгийн түрүүнд худалдааны зах зээлийг нь сонирхсон. Зах зээл нь 15 тэрбум ам. доллар юм билээ. Түүнийхээ хоёр орчим хувь нь л цахимаар хийгддэг. Дараагийн таван жилд энэ тоо 11 хувь хүртэл өсөхөөр байгаа юм. Тиймээс манай групп цахим худалдааны платформоо үүсгэсэн. Үйл ажиллагаагаа гуравдугаар сараас нээгээд худалдаагаа эхэлсэн. Салбаруудаа нээсэн. Зургаадугаар сард томоохон худалдааны төвд нь танилцуулгаа хийгээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд явна. Мөн хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мах экспортлох асуудлаар хамтарч ажиллахыг зорьж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
2024/05/20
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
2024/05/18
Бизнесээс бизнес рүү
Бизнесээс бизнес рүү
2024/05/16
Чингэлтэйн залуусыг урьж байна
Чингэлтэйн залуусыг урьж байна
2024/05/16
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
2024/05/16
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
2024/05/15
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03