CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа

2024/05/03 0

МҮХАҮТ, Худалдаа Хөрөнгө оруулалтын газар, Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын холбоо буюу CACCI-тай хамтран “Монголын бизнесийн орчин” сэдэвт вебинарыг зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин "МҮХАҮТ-ын танилцуулга, Монголын бизнесийн орчин" сэдвээр, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Бизнесийн сэргэлт хөтөлбөр: 10,000 залуусыг бизнесийн P-MBA сургалтанд хамруулах, 1000 залуусыг олон улсын бизнесийн сургалтад хамруулах, 100 бизнесийг бойжуулах", Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Дөлгөөн "Хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, Монгол Улсын эдийн засгийн нөөц бололцоо, хөрөгө оруулалтын боломжууд" сэдвээр тус тус илтгэл тавилаа. 

Энэхүү вебинарын хүрээнд CACCI-н гишүүнчлэлтэй улс орнуудын ХАҮТ-ын төлөөлөл, банк, санхүүчид гэх 100 гаруй оролцогч оролцсон бөгөөд асуулт хариулт хэсгээр Монголын ХАА, уул уурхайн салбарын нөөц бололцоо, үнэт цаасны зах зээл, бизнесийн сургалтад тавигдах шаардлага зэрэг сэдвээр дэлгэрэнгүй ярилцаж, мэдээлэл хүргэлээ.