“Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр эхэллээ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 49 дэх удаагийн “Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр /2024.09.26/ эхэллээ. Үзэсгэлэн 2024 оны есдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд гурван өдөр үргэлжлэх юм.
Улаанбаатар түншлэл нь олон улсын түвшинд танигдсан, дотоодын хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн хүлээдэг намрын хамгийн том үзэсгэлэн, арга хэмжээ билээ. Энэ жилийн үзэсгэлэнд дотоодын аж ахуй нэгжүүдээс гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Тайвань, БНСУ, Оросын Холбооны Улсын бизнес эрхлэгчид шинэ зах зээл нээн, түншийн харилцаагаа өргөжүүлэх зорилгоор оролцож байна. Та бүхэн Мишээл экспог зорьж очвол олон сонирхолтой бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, шинэ түншлэгчээ ч олох боломжтой.
Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүнийн төрлүүд:
- Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн: Мах махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, шингэн хүнс, органик хүнс, жимс жимсгэнэ, хөлдөөсөн хүнс, нарийн ногоо
- Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн: Арьс ширэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, бэлэг дурсгал, үнэт эдлэл, бичиг хэрэг
- Дэвшилтэд техник технологи: Инноваци шингэсэн тоног төхөөрөмж,
- Гэр ахуйн бараа бүтээгдэхүүн: Хивс, гэр ахуйн тавилга, жижиг хэрэглэлүүд
- Үйлчилгээний салбар: Банк санхүү, холбоо харилцаа гэх мэт.
Үзэсгэлэнд Олон улсын павильоны хэсэг гарч гадны аж ахуйн нэгжүүдийн Монгол улсад танилцуулагдах онцлох бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгддэг.