(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна

2024/09/26 0

     Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулж буй 49 дэх удаагийн “Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр /2024.09.26/ эхэллээ.

      Улаанбаатар түншлэл нь олон улсын түвшинд танигдсан, дотоодын хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн хүлээдэг намрын хамгийн том үзэсгэлэн, арга хэмжээ билээ. Энэ жилийн үзэсгэлэнд дотоодын аж ахуй нэгжүүдээс гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Тайвань, БНСУ, Оросын Холбооны Улсын бизнес эрхлэгчид шинэ зах зээл нээн, түншийн харилцаагаа өргөжүүлэх зорилгоор оролцож байна. 

     Тэд мах махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, шингэн хүнс, органик хүнс, жимс жимсгэнэ, хөлдөөсөн хүнс, нарийн ногоо, арьс ширэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, бэлэг дурсгал, үнэт эдлэл, бичиг хэрэг, инноваци шингэсэн тоног төхөөрөмж, хивс, гэр ахуйн тавилга, жижиг хэрэглэлүүд, банк санхүү, холбоо харилцаа гэх мэт олон салбарын бүтээгдэхүүнүүд дэлгэжээ.

     Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн  газрын тэргүүн Васильев Максим Викторович, үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч “Есөн шижир” ББСБ-ын салбарын удирдлагын газрын захирал Б.Энхзориг нарын албаны хүмүүс оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛС 2024 ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРЫН БАЙДЛААР 148 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖ, НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 13.3 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар хэлэхдээ “Энэ удаагийн үзэсгэлэнд дотоод гадаадын нийт 100 гаруй байгууллага тэр дундаа БНХАУ, ОХУ, Бүгд найрамдах Беларусь улс, Солонгос, БНХАУ-ын Тайван зэрэг олон улсын 50 гаруй бизнес эрхлэгчид Монгол Улсын зах зээлтэй танилцах, хамтын ажиллагааг эхлүүлэхээр хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын худалдааны эргэлт статистик мэдээллийг авч үзвэл 2024 оны эхний 6 сарын байдлаар нийт 148 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 7.9 тэрбум ам.доллар, импорт 5.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нийт экспортын 93.3 хувийг уул уурхай, 4.7 хувийг хөдөө аж ахуй болон хөнгөн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. 

МҮХАҮТ-ын зүгээс бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоод худалдааг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах хүрээнд онцгой анхааран ажиллаж,  2024 он гарснаас хойш нийт 50 гаруй гадаад, дотоод бизнес уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна.

“Улаанбаатар түншлэл 2024” олон улсын үзэсгэлэн дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж бизнесийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. “Улаанбаатар Түншлэл 2024” олон улсын үзэсгэлэнд оролцогч байгууллагууд болон үзэсгэлэнг зорин ирэх ААН хоорондоо гэрээ хэлцэл хийж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болтугай” гэлээ.

         Үзэсгэлэн 2024 оны есдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд гурван өдөр үргэлжлэх юм. Та бүхэн Мишээл экспог зорьж очвол олон сонирхолтой бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, шинэ түншлэгчээ ч олох боломжтой. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26
“Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр эхэллээ
“Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр эхэллээ
2024/09/26
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №2
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №2
2024/09/25
MNS ....:2024, НОГООНЫ ЖИНХЭНЭ НӨӨШ БОЛОН ЗУУШНЫ ЗОРИУЛАЛТТАЙ НОГООНЫ НӨӨШ ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ....:2024, НОГООНЫ ЖИНХЭНЭ НӨӨШ БОЛОН ЗУУШНЫ ЗОРИУЛАЛТТАЙ НОГООНЫ НӨӨШ ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/25
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/25
Монгол, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулна
Монгол, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулна
2024/09/24
ЛЯОНИН МУЖААС БҮХ ТӨРЛИЙН ЦАС ЦЭВЭРЛЭХ МАШИН НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.
ЛЯОНИН МУЖААС БҮХ ТӨРЛИЙН ЦАС ЦЭВЭРЛЭХ МАШИН НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.
2024/09/21
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “БҮС БА ЗАМ” санаачилгын 2024 оны Худалдаа, Хөрөнгө оруулалтын чуулган амжилттай зохион байгуулагдлаа
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “БҮС БА ЗАМ” санаачилгын 2024 оны Худалдаа, Хөрөнгө оруулалтын чуулган амжилттай зохион байгуулагдлаа
2024/09/20
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №1
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №1
2024/09/20
МОНГОЛ – ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/09/19
“Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг 2024 оны 9-р сарын 26-29-ний өдрүүдэд Мишээл Экспо төв дээр зохиогдно
“Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг 2024 оны 9-р сарын 26-29-ний өдрүүдэд Мишээл Экспо төв дээр зохиогдно
2024/09/19
Хөрөнгө оруулалтын цахим систем /PIMIS/ болон Татварын удирдлагын нэгдсэн систем /TAIS/-ийг сайжруулах талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Хөрөнгө оруулалтын цахим систем /PIMIS/ болон Татварын удирдлагын нэгдсэн систем /TAIS/-ийг сайжруулах талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.
2024/09/19
“ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН САЛБАРЫН БИЗНЕС” ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН САЛБАРЫН БИЗНЕС” ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/09/17
“Олон Улсын экспортын бизнес форум, үзэсгэлэн”-д Монголын бизнес эрхлэгчид, ААН-үүдийг урив
“Олон Улсын экспортын бизнес форум, үзэсгэлэн”-д Монголын бизнес эрхлэгчид, ААН-үүдийг урив
2024/09/17
МҮХАҮТ-ын төлөөлөл Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ
МҮХАҮТ-ын төлөөлөл Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ
2024/09/16
XVIII удаагийн Юүлин олон улсын нүүрс, өндөр зэрэглэлийн эрчим хүч, химийн аж үйлдвэрийн яармагт оролцов
XVIII удаагийн Юүлин олон улсын нүүрс, өндөр зэрэглэлийн эрчим хүч, химийн аж үйлдвэрийн яармагт оролцов
2024/09/13
“Монгол-Казакстаны хамтарсан бизнес зөвлөл” байгуулах санамж бичигт цахимаар гарын үсэг зурлаа.
“Монгол-Казакстаны хамтарсан бизнес зөвлөл” байгуулах санамж бичигт цахимаар гарын үсэг зурлаа.
2024/09/12
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч”-ийн хөтөлбөрт  хамрагдлаа
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч”-ийн хөтөлбөрт хамрагдлаа
2024/09/12
МҮХАҮТ СИНГАПУРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИЗНЕС ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ СИНГАПУРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИЗНЕС ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024/09/12