(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт боллоо

2021/10/04 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Тогтвортой хөгжлийн зорилго" дээд түвшний чуулга уулзалтын "Цар тахлын үед тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: хувийн хэвшлийн үүрэг оролцоо" хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо.

Уг дээд түвшний чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран Төрийн ордонд зохион байгуулсан юм.

Цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшил, тулгарч буй саад бэрхшээл болон Ковид-19 цар тахлын үед хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон улсын сайн туршлага, арга зам, шийдлийн талаар бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдын түвшинд олон талын оролцоог ханган хэлэлцлээ.