(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Business Breakfast" арга хэмжээг Архангай аймагт зохион байгуулж байна

2021/10/05 0

Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, МҮХАҮТ-ын Архангай аймаг дахь салбар Танхимын дарга Ч.Мөнхбат болон орон нутгийн бизнес эрхлэгчид оролцлоо.

Энэ үеэр Цар тахлын дараах их сэргэлтийг бий болгох, эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгохоор энэ намрын чуулганаар хэлэлцэх эдийн засгийн чиглэлийн гол хуулийн төслүүд, Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа.

Түүнчлэн Архангай аймгийн бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаар ярилцаж байна.