(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин “Дамын наймаачин” гэдэг хандлагаар хувийн хэвшил рүү дайрч, ад үздэг цаг өнгөрсөн"

2021/11/11 0

"Өдрийн сонин"-ы 2021 оны 11 дүгээр сарын 10-ны Лхагва гарагийн 216(6838) дугаарт дараах тодруулгийг өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы танхимд хувийн хэвшлийнхэн рүү хандаж өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу, Тэд хөдөрмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашгирахаас өөр юм байхгүй” гэж хэлсэн. Тэгвэл өчигдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) – аас түүнийг бизнесийн салбарынхнаас уучлалт гуйхыг шаардав. Уг шаардлагын талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингээс дараахь тодруулгыг авлаа.

-Ц.Даваасүрэн гишүүн бизнесийнхэн рүү хандсан байр суурийг юу гэж харж байна вэ?
- Асуудлыг гарц шийдэл хайж ярьж болно. Мэдээж, бид уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Сүүлйин хоёр жилд танхим ч энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Яагаад бид хийж чадахгүй байсан юм бэ гэж эхлээд олон төрлийн судалгаа шалтгааны хайж байна. Яавал экспортлож чадах юм бэ гээд гарцаа ярьж байна. Ингэхийн тулд төр хувийн хэвшлийг зөв зохион байгуулалттай бий болгох, экспортыг кластераар хөгжүүлэх ёстой. Олон бүтээгдэхүүн дээр судалгааг нь хийгээд урагшаа алхахад болох юм байна гэж харж байна. Экспортын нэгдсэн цонхны зөв бодлоготой байх ёстой. Зах зээл нь хаана байгаа юм бэ гээд үе шаттай ярьж байна. Дан ганц арьс шир гэлтгүй ховор ургамал, ноос, ноолуур, махан дээр ярьж байна. Тэгэхийн тулд өнөөдрийнх шиг тусгай зөвшөөрөл дээр үндэслэж явахгүй юм байна. Эсвэл өнөөдрийнх шиг эмх замбараагүй явахгүй юм байна гэж удаа дараагийн дүгнэлт гаргаж байна. Бид нэг салбарыг нь ингэж ярихтай зэрэгцээ Ц.Даваасүрэн гишүүн хувийн хэвшлийг 30 жил дээрэм тонуул хийж ирлээ гэж ор үндэсгүй зүйл ярьж байгаа нь үнэхээр харамсалтай. Их хурлын зарим гишүүдээс хувийн хэвшил хүү шууд илт дайрсан, нэр хүндэд халдсан асуудал маш ихээр гаргах боллоо. Ашигтай юм чинь төр хийнэ гэж ярих боллоо. Дээрээс нь төрийн олоэн шийдвэрээс болж маш олон компани, аж ахуйн нэгж хохирдог, дампуурдаг. Үүнийг хэн ч үнэлдэггүй. Их хурлын индэр дээрээс магадгүй хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байж болно. Гэхдээ шууд ингэж гүтгэж доромжилж болохгүй. Ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Дээрэмдэх гэж юуг хэлээд байгаа юм бэ. Энэ нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах замаар хүч хэрэглэх болон заналхийлэл гэж хэлээд байгаа шүү дээ. Үнэхээр тийм үйлдэл байгаа бол шүүхээр тогтоох ёстой. Тэр тусмаа Их хурлын гишүүн төрийн түшээ энэ асуудлыг шүүхэд хандаж зогсоох ёстой. Тийм биш бол гүтгэснийхээ төлөө уучлалт гуйх ёстой.

-Танхимын зүгээс эхний ээлжинд шаардлага гаргасан байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ямар хариуй үйлдэл үзүүлж байна вэ?
- Компани бол ашиг олохын төлөө зохион байгуулагддаг хуулийн этгээд шүү дээ. Энэ явцдаа, зорилгодоо хүрэхийн тулд олон хүнийг ажлын байраар хангаж, хамтарч баялаг бүтээдэг. Үүний улмаас улс орны төсөв бүрдэж, өнөөгийн нийгмийн олон зардал татвараар дэмжиж шийдэгддэг. Миний мэдэхийн социалист нийгмийн үед буюу 1990-ээд оноос өмнө наймаа худалдаа хийхийг хууль бус гэж үздэг байсан. Дамын наймаа гэж цоллож, наймаачин гэж ад үздэг байсан. Өнөөдөр энэ хандлагаар хувийн хэвшил рүү хандах гэж байгаа бол уучлаарай. Тэр цаг чинь биш гэж хэлмээр байна. Энэ олон зуун мянган ажлын байр, компаниар дамжиж улс орон чинь өнөөдрийн түвшинд хүрсэн юм шүү. Хоёрдугаарт, уул уурхайн компаниуд ч тэр, тоо нь цөөн байж болно. Гэтэл тэдний нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө, улсын төсөвт оруулж байгаа хөрөнгө бол асар өргөн, Өшөө илүү дэмжиж, чөлөөтэй байснаар гадны хөрөнгө оруулалт татаж ажиллах ёстой.

-Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ, бизнесийнхэн дандаа татвар, хөрөнгө оруулалтын дэмжлэг хүсдэг гэсэн шүү дээ. Энэ тал дээр юу хэлэх вэ?
- Хүсэх биш, төр үүнийг хийх ёстой. Дэлхий дээрх 200 гаруй орон бүгд үүний хийхийн тулд өрсөлддөг юм. Хөрөнгө оруулалтын болон татварын таатай орчны хамгаалахын тулд асар хатуу байр суурьтай байж үүнийг дэмждэг юм. Бидний хэлээд байгаа Орос гадны хөрөнгө оруулалтыг маш тууштай дэмждэг. Ийм хоцрогдсон арга барилаар шууд хувийн хэвшил хүү дайрч болохгүй. Магадгүй нөгөө талдаа иргэдэд таалагдаж болно. Гэтэл буцаад өнөөдөр ингэж хувийн хэвшилд хандах юм бол маргааш бүгдийг нийгэмшлэх нь амар болох нь ээ. Үүний дараа бид буцаад 30 жилийн хийж бүтээсэндээ асар том ухралт хийх нь ээ. Үүнийг бол УИХ-ын даргад хандаж шаардлага хүргүүлж байна. Мөн УИХ-ын Ёс зүйн байнгын хороо, Ц.Даваасүрэн гишүүнд хандаж шаардлага хүргүүлж байна. Миний ойлгож байгаагаар Ц.Даваасүрэн гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь гурван компанитай юм билээ. Энэ компанийнх нь замнал дээрмийн аргаар боссон болоод бусдыг өөтэйгөө адилтгаж үзэж байгаа юм болов уу гэдэг эргэлзээ төрж байна. Ц.Даваасүрэн гишүүн миний л ойлгосноор хувийн хэвшлээс улс төрийн салбар руу орсон хүн. Гэтэл өнөөдрийг хүртэл өсч дэжсэн тогоо руугаа нулимж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.