(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл, Тогтвортой ноос ноолуурын эвсэл хамтран өглөөний уулзалт зохион байгууллаа

2021/11/25 0

Тогтвортой ноос ноолуурын эвсэл (SFA)-ээс сар бүр зохион байгуулдаг гишүүн үйлдвэрүүдийн удирдлагын уулзалт "Гоёл кашмер" ХХК-ийн оффис, үйлдвэрийн байранд боллоо.

Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа үг хэлэв. Тус уулзалтад ноос ноолуурын компаниудын төлөөллөөс гадна Тогтвортой ноос ноолуурын эвслийн  Их Британи дахь багийн Гадаад хамтын ажиллагаа, олон нийт хариуцсан менежер Д.Цэрэнбат Их Британи Улсаас хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар SFA-ийн 2021 онд Монголд хэрэгжүүлсэн ажлын тайланг товч танилцуулж, “SFA Certified” шошго хэрэглэх эрхийг олгоход тавигддаг шаардлага, ноолууран бүтээгдэхүүнийг баталгаажуулах үйл явц хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцууллаа.

Мөн 3 жилийн хугацаанд Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХ), "Говь" ХК-ийн санхүүлжилтээр SFA-ийн хэрэгжүүлсэн “Малчны хотноос дэлхийн брэнд” төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид энэхүү төслийн бодит үр дүнг жишиг болгон малчдын хоршоодыг чадавхжуулах бүрэн боломжтойг онцлов.

Уулзалтын төгсгөлд үйлдвэр, малчдын хоршоодын арилжааны түншлэл, олон улсын компани, боловсруулах үйлдвэрийн хоорондын итгэлцэлийг сайжруулах, ноос ноолуурын салбарын боловсон хүчний асуудал, ээрэх үйлдвэрийн дотоодын хүчин чадал, зах зээлийн хэрэгцээг хангаж ажиллах асуудлыг хэлэлцлээ.