(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: 74 салбарт зөвшөөрөл шаардахгүй болж байгаа нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг гэж харж байна

2021/12/20 0

Танхимын хийсэн хүнд суртлын судалгаагаар бизнес эрхлэгч, хувь хүмүүс 940 төрлийн зөвшөөрлийг аливаа байгууллагаас авдгаас гадна зөвшөөрлийн хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалтууд хамгийн том дарамт болдог.

Нийслэлийн Засаг даргын өнөөдрийн мэдэгдэл бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индексийг хот, хөдөөгөөр ялгаж авч үзвэл хотод илүү өндөр байдаг. Тухайлбал, Зөвшөөрөлтэй холбоотой гардаг цаг хугацаа, зардал илүү өндөр.

Эдийн засгийн зорилтот түвшинд хүрэхэд зөвшөөрөл маш том саад тотгор болдог. Эдгээр 74 салбарыг авч үзвэл хамгийн олон ажлын байр бий болгодог, тэр дундаа оюутан, залуучуудыг хамгийн ихээр ажлын байраар хангадаг салбарууд байна.

Өрсөлдөөн өөрөө хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэр илүү сайн үйлчилгээ санал болгосон нь зах зээлд тогтдог. Хэрэглэгч өөрөө худалдан авч буй зүйлдээ хариуцлагатай ханддаг шинэ соёлд бид суралцах шаардлагатай болж байна.

-Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэнэ. Нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой л биш бол зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагагүй энэ зарчим рүү шилжих нь зүйтэй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад дасч, зохицож амьдарцгаая.