(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2024/09/26 --> 2024/09/29

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар,  Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газартай хамтран 49 дэх удаагийн “Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармагийг 2024 оны 9-р сарын 26-29-ний өдрүүдэд Мишээл Экспо төв дээр уламжлал болгон зохион байгуулна.
Улаанбаатар түншлэл нь олон улсын түвшинд танигдсан, дотоодын хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн хүлээдэг Намрын хамгийн том үзэсгэлэн, арга хэмжээ билээ. Энэ жилийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Тайвань, Оросын Холбооны Улсын бизнес эрхлэгчид оролцож шинэ зах зээл нээн, түншийн харилцаагаа өргөжүүлэх зорилгоор хүрэлцэн ирэхээ одоогийн байдлаар илэрхийлээд байна. 
Монголын үндэсний үйлдвэрлэгчид та бүхэн онцлох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулах шаардлагатай байгаа бол, мөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан борлуулах хүсэлтэй байвал Олон улсын хэмжээний хамгийн том үзэсгэлэндээ амжиж бүртгүүлээрэй.

Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүнийн төрлүүд:

  • Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн: Мах махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, шингэн хүнс, органик хүнс, жимс жимсгэнэ, хөлдөөсөн хүнс, нарийн ногоо 
  • Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн: Арьс ширэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, бэлэг дурсгал, үнэт эдлэл, бичиг хэрэг
  • Дэвшилтэд техник технологи: Инноваци шингэсэн тоног төхөөрөмж,  
  • Гэр ахуйн бараа бүтээгдэхүүн: Хивс, гэр ахуйн тавилга, жижиг хэрэглэлүүд 
  • Үйлчилгээний салбар: Банк санхүү, холбоо харилцаа гэх мэт

Үзэсгэлэнд Олон улсын павильоны хэсэг гарч гадны аж ахуйн нэгжүүдийн Монгол улсад танилцуулагдах онцлох бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгддэг.  

Хавсралт: Бүртгэлийн хуудас


Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 9 дүгээр сарын 10 
Холбогдох утас: 976-77277070/4/, 9000-6950, 88817569
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn