(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН

2024/07/20 --> 2024/07/03

Нэг. Жанчхүүгийн өргөн чөлөөний товч танилцуулга
Жанчхүүгийн өргөн чөлөө нь Мин гүрний үеэс эхэлж Чин гүрний үед цэцэглэн хөгжиж ирсэн эртний түүхт худалдааны зам юм. "Хойд нутгийн торгоны зам" хэмээн нэрлэгдэх энэхүү зам нь дотоод, гадаадад улс төр, эдийн засаг, соёлын чухал нөлөөллийг үзүүлсэн төдийгүй одоо ч түүхэн байр суурийг эзэлсээр иржээ.
Энэхүү худалдааны зам нь Жанчхүүгийн Том цонхон хаалга (Да Жин Мэн)-с эхлээд Эрээн хот, Монгол улсын Замын-Үүдээр дайран Улаанбаатарт хүрэх ба улмаар Оросын Хиагт, Чита, Динск зэрэг олон хотоор дайран үргэлжилдэг.
Өнөөдрийн Жанчхүү хот нь Хятад улсын томоохон гурван эдийн засгийн бүсийн (Хөх мөрнөөс урагших эдийн засгийн бүс, Гуандун мужийн төв өмнөд хэсгийн эдийн засгийн бүс, Бээжин-Тяньжин-Хэбэйгийн эдийн засгийн бүс), нэгд зүй ёсоор ордог ба Монгол улсаас Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн зах зээл рүү орох гол үүд хаалга нь билээ.

Хоёр. Үзэсгэлэнгийн товч танилцуулга
Үндсэн зохион байгуулагч:  Хятад талаас “Жанчхүү Шуан И худалдааны” ХХК
Монгол талаас “Номад Планет” ХХК
Дэмжигч байгууллага:  Жанчхүү хотын Цяо Си дүүргийн Засгийн газар
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим

Хаяг: Жанчхүү хот Цяо Си дүүргийн үзэсгэлэнгийн танхим
Огноо: 2024 оны 7-р сарын 20-24 Өдөр бүр 10:00-19:00

Гурав. Үзэсгэлэнд оролцсоны давуу тал:

  1. Хятадын эдийн засгийн 3 том бүсийн нэг болох Бээжин-Тяньжин-Хэбэй мужийн бүс нутгийн томоохон зах зээлийг нээх (Байнгын оршин суугч хүн амын тоо-110 сая)
  2. Хятадын зах зээлд өөрийн компанийн бараа бүтээгдэхүүнийг таниулах
  3. Жижиглэнгийн худалдаа эсвэл дистрибьютер хамтрагч олох
  4. Шилдэгээр шалгарсан бүтээгдэхүүнүүдийг зохион байгуулагч тал Хэбэй муж, Бээжин, Тяньжин хотуудад борлуулах агентийн үйлчилгээ үзүүлэх болно.

Хавсралт: Үзэсгэлэнгийн талбайн зурагТөлбөрийн мэдээлэлАнхаарах зүйлсБуудлын сонголт, үнэ

Холбоо барих: Номад планет ХХК, info@nomad-planet.com , 88119456, 99998606