(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Япон Бизнес форум

2024/08/19 --> 2024/08/19

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол-Япон Бизнес Форум 2024” 2024 оны 8-р сарын 19-ний Даваа гарагийн 09:00-18:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Монгол-Япон Бизнес Форум” үйл ажиллагаа нь жил болгон Японы талаас 150 орчим, Монголын талаас 400 орчим зочид төлөөлөгчид оролцдог Монгол-Япон хоёр орны бизнес түншлэлийн хүрээнд зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагааны нэг юм. 
Энэ жилийн форумаар “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвийн дор салбар бүрийн хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж, панел хэлэлцүүлгүүд зохиохоор төлөвлөж байна. Хоёр улсын хооронд бизнесээ хөгжүүлэх, хамтран ажиллах зорилготой Япон, Монголын компаниуд энэхүү форумд оролцох бөгөөд экспорт импортыг өргөжүүлэх, ICT болон мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нээлттэй инновац, аялал жуулчлал зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх юм. (*Форум Монгол-Япон синхрон орчуулгатай явагдана.)

 “Монгол-Япон Бизнес Форум 2024”-ийн ажлын албаны зүгээс форумын үеэр бизнес уулзалтуудыг үр дүнтэйгээр зохион байгуулахад туслахаар орчуулагч нарыг ажиллуулах бөгөөд форумд оролцогч компаниудын мэдээллийг урьдчилан гарын авлага болгон бэлтгэн гаргахаар төлөвлөж байгаа тул уг гарын авлагад өөрийн аж ахуй нэгжийн танилцуулгыг багтаахыг хүсвэл эрт бүртгүүлэхийг хүсье. 
(Гарын авлагад тусгагдах компанийн тоо хязгаартай тул тоо бүрдсэн тохиолдолд бүртгэлийг хаахыг анхаарна уу.) 
Форумын бүртгэлийн эцсийн хугацаа 2024 оны 8 сарын 11-ний Баасан гараг.

Мөн форумын хүрээнд хоёр орны зочид төлөөлөгчид нэвтворкинг хийх боломжтой хүлээн авалтыг төлөвлөж байна. 
Хүлээн авалтын такс: нэг хүний ₮120,000 (согтууруулах ундаа багтаагүй) 
*Хүлээн авалтад оролцох хүний тоо хязгаартай тул та эрт бүртгүүлээрэй.

Бизнес Форум
Хэзээ:
2024 оны 8-р сарын 19 (Даваа), 09:00 – 18:00 (Бүртгэл 08:30 цагаас)
Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Их Танхим
( https://goo.gl/maps/DnHFFWXBXXF9G1Hq7 )

Хүлээн авалт
Хэзээ: 2024 оны 8-р сарын 19 (Даваа), 19:00 – 21:00 (Бүртгэл 18:30 цагаас)
Хаана: Ойролцоох газарт

Ерөнхий зохион байгуулагч: 

  • Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), 
  • Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар,
  • Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, 
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 
  • Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (ЖУГАМО)
  • Хүнсний Хувьсгал ТББ
  • Монголын Кайзэн холбоо
  • Монгол дахь Японы худалдааны танхим

Форумтай холбоотой мэдээллийг доорх хаягаас авна уу:
“Монгол-Япон Бизнес Форум 2024” зохион байгуулах ажлын алба
E-mail: mj.businessforum@gmail.com