(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ

2024/07/26 --> 2024/07/28

“Алтаргана 2024” наадмын хүрээнд 7-р сарын 26-28-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдах “Үндэсний Брэнд” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцох ААН-үүдийг урьж байна.
Байршил: Булган аймгийн Булган сумын “Цогт хунтайжийн төв талбай” 

Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 7 сарын 5 

Холбогдох утас: 7727-7070/4/, 90006950
Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах 15 дахь удаагийн “Алтаргана-2024” олон улсын их наадмыг долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна.
Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж төлөвлөж байна. 

Тус наадмын үеэр 20 гаруй тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ зохион байгуулагдана.

Наадмын хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулагдах Монгол Улсын үндэсний брэнд бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцох ААН-үүдийг бүртгэж байна.

Нэмэлт мэдээлэл: Нэгдсэн байдлаар байрлах зочид буудал байхгүй тул отоглох цэг, гэр амралт, майханд байрлана.

Үзэсгэлэнгийн асар 9м2 (3*3) хэмжээтэй байна. 

Хавсралт: Бүртгэлийн хуудас

Бүртгүүлэх хүсэлтэй ААН-үүд хавсралт бүртгэлийн хуудсыг татан авч бөглөн exhibition@mongolchamber.mn хаягаар илгээнэ үү.