(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2024/11/06 --> 2024/11/10

Ерөнхий зохион байгуулагч: Мессе Берлин
Үзэсгэлэнгийн хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 6-10
Хаана: Берлин хот, Герман улс

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 62 дах удаагийн BAZAAR BERLIN нь Германы  хамгийн том бэлэг дурсгалын худалдааны үзэсгэлэн бөгөөд гар урлал, бэлэг дурсгал, гэр ахуйн жижиг хэрэглэлүүд зэрэг 60 гаруй орноос ирсэн олон улсын бараа бүтээгдэхүүнийг нэг дор танилцуулж, борлуулдагаараа онцлог билээ.

Монгол улсаас 10 гаруй жил тасралтгүй энэхүү үзэсгэлэнд МҮХАҮТ-аас групп бүрдүүлэн оролцож байгаа тул Монголын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж дадсан, хүлээлттэй байдаг хэрэглэгчидтэй болтлоо зах зээлээ бий болгосон арга хэмжээ юм. Европийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах сонирхолтой үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг урьж байна.

Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл

Бүртгэлийн хугацаа: 8-р сарын 15

Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070-4, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn