(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2024/08/16 --> 2024/08/22

Ерөнхий зохион байгуулагч:

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо
Эрээн Хотын Ардын Засгийн Ордон

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил:
БНХАУ, ӨМӨЗО-ны  Эрээн хотын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн танхим

Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд

2008 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн тус арга хэмжээний үеэр форум, хөрөнгө оруулалтын уулзалт, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй олон улсын онцлог бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж оролцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй, Үндэсний үйлдвэрлэгч, Бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна.

Үзэсгэлэн A, B, C, D 4 танхимд зохион байгуулагдана. Үүнд:

А танхим- Шинэ эрчим хүчний машинууд
B танхим-Тавилга, барилгын материал
C танхим-Олон улсын онцлог бараа бүтээгдэхүүн
D танхим- Дотоодын шилдэг бараа бүтээгдэхүүн

Тус үзэсгэлэнд Монгол улсаас 90 гаруй ААН-ийг оролцуулахаар төлөвлөөд байна.
Мөн төрөлжүүлсэн бүртгэл хийх тул бараа бүтээгдэхүүний төрлөөс хамааран талбайн тоо хязгаартай.

Зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийг бүртгэнэ.

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүртэл

/талбай дүүрсэн тохиолдолд бүртгэл хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу/

Оролцох хүсэлтэй ААН, Бизнес эрхлэгчид хавсралтаас Бүртгэлийн хуудсыг татан бүрэн гүйцэд  бөглөж exhibition@mongolchamber.mn хаягт ирүүлнэ үү. Бүртгэл баталгаажсан эсэхийг хариу мэдэгдэнэ. Бүртгэл илгээж төлбөр төлснөөр талбай сонгох эрх үүснэ.

Хавсралт Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл

Холбоо барих: Үзэсгэлэн Яармагийн Газар  77277070 /4/, 90006950 (зөвхөн ажлын цагаар залгана уу!)