(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Словений бизнес форум

2024/08/21 --> 2024/08/21

Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад хийгдэх төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Монгол - Словений бизнес форум” 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулагдана. Тус бизнес форум нь хоёр улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг ахиулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

Форумд Словений талаас дараах салбар, чиглэлийн 10+ компани оролцох ба Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцоно.

  • Эм үйлдвэрлэл
  • Тээвэр логистик, агуулах
  • Аялал жуулчлал
  • Нийгэм хамгаалал
  • Маркетинг
  • Хөдөө аж ахуй, ойжуулалт
  • Ойн аж ахуйн тоног төхөөрөмж
  • Дахин боловсруулалт
  • Эрчим хүч дамжуулах сүлжээ
  • Хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт

Хаана:             МҮХАҮТ-ын “Их танхим”-д
Хэзээ:             2024.08.21-ний 09:00-15:00 цаг

Зохион байгуулагч:   МҮХАҮТ, Монгол Улсын ГХЯ, Бээжин хот дахь Словени Улсын ЭСЯ, Монгол Улс дахь Словени Улсын өргөмжит консул, Словени Улсын ХАҮТ

Бүртгүүлэх: 08 сарын 19-ыг дуустал

Дэлгэрэнгүй мэдээлэл: МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар

Холбоо барих: 77277070-6, 94961215
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn