(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Японы Бизнес Форум 2024

2024/08/19 --> 2024/08/19

Монгол - Японы олон улсын бизнес инновацын форум 2024 оны 8-р сарын 19-ний Даваа гарагийн 09:00-18:00 цагт Улаанбаатар зочид буудлын “Эвент холл”-д зохион байгуулагдана.

Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг  үйл ажиллагаа нь жил болгон Японы талаас 150 орчим, Монголын талаас 200 орчим зочид төлөөлөгчид оролцдог Монгол-Япон хоёр улсын бизнес түншлэлийн хүрээнд зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагаа юм. 
Энэ жилийн форумаар “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвийн дор салбар бүрийн хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж, панел хэлэлцүүлгүүд зохиохоор төлөвлөж байна. Хоёр улсын хооронд бизнесээ хөгжүүлэх, хамтран ажиллах зорилготой Япон, Монголын компаниуд энэхүү форумд оролцох бөгөөд экспорт импортыг өргөжүүлэх, ICT болон мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нээлттэй инновац, аялал жуулчлал зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх юм. (*Форум Монгол-Япон синхрон орчуулгатай явагдана.)

“Монгол - Японы олон улсын бизнес инновацын форум”-ын ажлын албаны зүгээс форумын үеэр бизнес уулзалтуудыг үр дүнтэйгээр зохион байгуулахад туслахаар орчуулагч нарыг ажиллуулах бөгөөд форумд оролцогч компаниудын мэдээллийг урьдчилан гарын авлага болгон бэлтгэн гаргахаар төлөвлөж байгаа тул уг гарын авлагад өөрийн аж ахуй нэгжийн танилцуулгыг багтаахыг хүсвэл эрт бүртгүүлэхийг хүсье. 
(Гарын авлагад тусгагдах компанийн тоо хязгаартай тул тоо бүрдсэн тохиолдолд бүртгэлийг хаахыг анхаарна уу.) 
Форумын бүртгэлийн эцсийн хугацаа 2024 оны 8 сарын 11-ний Баасан гараг.

Мөн форумын хүрээнд хоёр орны зочид төлөөлөгчид нэвтворкинг хийх боломжтой хүлээн авалтыг төлөвлөж байна. 
Хүлээн авалтын такс: нэг хүний ₮120,000 (согтууруулах ундаа багтаагүй) 
*Хүлээн авалтад оролцох хүний тоо хязгаартай тул та эрт бүртгүүлээрэй.


Хэзээ: 2024 оны 8-р сарын 19 (Даваа), 09:00 – 18:00 (Бүртгэл 08:30 цагаас)
Хаана:Улаанбаатар зочид буудлын Event Hall

Ерөнхий зохион байгуулагч: 

  • Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), 
  • Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар,
  • Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, 
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 
  • Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (ЖУГАМО)
  • Хүнсний Хувьсгал ТББ
  • Монголын Кайзэн холбоо
  • Монгол дахь Японы худалдааны танхим

Форумтай холбоотой мэдээллийг доорх хаягаас авна уу:
“Монгол-Япон Бизнес Форум 2024” зохион байгуулах ажлын алба
E-mail: mj.businessforum@gmail.com