(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Осака-Кансай ЭКСПО 2025”-д оролцох бараа бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт

2024/09/02 --> 2024/09/12

Дэлхийн экспо таван жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд хамгийн урт нь зургаан сарын турш үргэлжилдэг.

“Осака-Кансай ЭКСПО 2025” нь “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх” (Designing Future Society for Our Lives) хэмээх сэдэв дор 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс тус оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд, Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнд нийт 153 улс, 8 Олон улсын байгууллага оролцохоо баталгаажуулаад байгаа юм.
Япон Улсын Засгийн газраас “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнг 30 орчим сая хүн хүрэлцэн ирж үзэж сонирхоно хэмээн тооцоолсон байна.

Уг Дэлхийн ЭКСПО-д Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын оролцоог хангах ажлыг Гадаад харилцааны яам, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Монгол Улс тус дэлхийн үзэсгэлэнд оролцох нь улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, улс орноо сурталчлахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Улс бүрт оногдсон тухайн улсын онцлох бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, борлуулах хэсэг ажиллах бөгөөд тус хэсэгт байршуулах, борлуулах Монгол Улсыг төлөөлөн оролцох бараа бүтээгдэхүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Иймд Дэлхийн Экспод бараа бүтээгдэхүүнээ өгч явуулан сурталчлан, борлуулж хамтран ажиллах хүсэлтэй чанар стандартад нийцсэн, онцлог бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН та бүхнийг бүртгэлээ ирүүлэхийг урьж байна.

Бүртгүүлэхийг хүсвэл хавсралт бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөн дурьдсан материалын хамт exhibition@mongolchamber.mn  хаягаар илгээнэ үү.

Ирүүлсэн материалыг Экспо зохион байгуулах хорооны зүгээс тавьсан чанар стандартын дагуу болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж сонгон шалгаруулаад хариу мэдэгдэнэ.

Бараа бүтээгдэхүүнийг зөвхөн Монголын павильон хариуцсан ажилтанд өгч явуулна компаниас хүн байрлан ажиллах боломжгүйг анхаарна уу.

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газар

Утас: (976) 77277070 (4), 99036193, 90006950 
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn