(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ОХУ-ААС "МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН САЛБАРЫН БИЗНЕС" ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2024/09/16 --> 2024/09/17

МҮХАҮТ-аас Евразийн Эдийн Засгийн Холбоо болон ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес форум, семинарыг зохион байгуулах гэж байна. Тус форум, семинарт Оросын талаас 40 гаруй аж ахуйн нэгж оролцож “Орост үйлдвэрлэв” брэндийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.

Уг арга хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн технологи, дижитал технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, урлагийн бүтээгдэхүүн, керамик эдлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, тээвэр логистикийн салбаруудыг төлөөлсөн томоохон аж ахуйн нэгжүүд болох Мираторг ХХК, Минимакс-94 ХК, GZHEL-ARTWORKS ХХК, БКК Коломенский ХК болон бусад тэргүүлэх үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийн 100 гаруй төлөөлөл оролцоно.

Форумын үеэр ЕАЭЗХ, Монгол Улс хооронд байгуулагдах Чөлөөт Худалдааны Хэлэлцээр, худалдааны хөнгөлөлттэй тарифын нөхцөл, техникийн саад тотгорыг багасгах, Орос-Монголын хамтын ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл хийгдэж, шинэ боломжуудыг талаар санал солилцохоос гадна бизнес уулзалтууд болно.   

Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг оролцохыг урьж байна. 

Хаана: МҮХАҮТ, Их танхим
Хэзээ: 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 09.00-17.00 цаг, 17-ний өдөр 10.00-17.00 цаг
олбогдох утас: 77277070, 91919396, 99077127 
Оролцогчдын каталог хавсаргав.