(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Чехийн бизнес форум

2024/09/19 --> 2024/09/19

МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхим Чехийн Эдийн засгийн Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн ээлжит форумыг 09-р сарын 19-ний 10.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна.
Бизнес форумын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах ба Чехийн талаас аялал жуулчлалын үйлчилгээ, цогц цахим тийз захиалгын үйлчилгээ, барилгын зураг төсөл, хот төлөвлөлт, нисэх буудлын удирдлагын систем, нисэх буудлын цогц замын гэрэлтүүлэг, эм зүй, тээвэр зуучлал, агуулахын үйлчилгээ, автомашин, тур оператор, орчуулгын үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн зуучлал, даатгал, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.
Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

Хавсралтаар компаниудын танилцуулгыг хүргүүлж байна. /resource/mongolchamber/File/2024/09/04/ubgo1hb79vgzhf06/Чех талаас ирэх бизнесийн төлөөлөгчдийн жагсаалт pdf.pdf

Бүртгүүлэх:  https://forms.gle/kaZjNb5FMioyrrkf6                                         
Зохион байгуулагч: МҮХАҮТ, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ,  Чехийн эдийн засгийн танхим
Хаана: МҮХАҮТ-ын Их Танхимд
Хэзээ: 2024 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 10:00 цагт
Холбоо барих:
МҮХАҮТ-ын ГХХАГ 
Утас: 77277070 (6), 94961215
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn