(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ОЛОН УЛСЫН ЭКСПОРТЫН ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2024/10/12 --> 2024/10/17

ОХУ-ын Москва хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Олон улсын экспортын форумд” МҮХАҮТанхим оролцохоор бэлтгэл ажил хийгдэж байна. Тус олон улсын форумд 10000 гаруй дотоодын оролцогчдоос гадна 95 улсын 1000 гаруй гадаадын төлөөлөл оролцдог томоохон арга хэмжээний нэг юм.

Форумын зорилго нь бизнес эрхлэгчид, экспортлогчид, импортлогч нарт бизнесээ өргөжүүлэх, шинэ зах зээлд гарах, шинэ түншүүдийг олохоор төлөвлөж буй аж ахуйн нэгжүүдэд зориулсан гол арга хэмжээ юм.

Форум нь шинэ технологийн үйлдвэрлэл, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, байгаль орчин, экологи, эрүүл мэнд, барилга, боловсрол, мэдээлэл технологи зэрэг салбаруудаар хуваагдсан бөгөөд экспортлогчдыг дэмжих арга хэмжээнүүд, стратегийн хөгжил, бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, санхүүгийн арга хэрэгслүүд болон шийдлүүд, шинэ экспортын газар зүй, хүний нөөц, олон улсын харилцаа, тээвэр болон логистикийн коридор зэрэг чиглэлүүдээр 400 гаруй бизнес уулзалтууд зохион байгуулагдана. Арга хэмжээний хүрээнд Ломоносовын нэрэмжит “Инновацийн кластер” төвтэй танилцана. 

Энэхүү арга хэмжээнд Монгол Улс анх удаагаа оролцож байгаа бөгөөд Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч: ОХУ-ын Экспортын төв, МҮХАҮТанхим
Бүртгэлийн хугацаа: 10-р сарын 05-ний өдөр хүртэл
Холбоо барих:  Ш.Сарнай, Д.Адъяасүрэн
Утас: 99209145, 91919396
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn,  adyasuren@mongolchamber.mn