(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

36 дахь удаагийн Тайвань барилгын үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2024/12/12 --> 2024/12/15

Тайвань барилгын үзэсгэлэн нь 36 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээний нэг юм. Жил бүр тус үзэсгэлэнд дэлхийн 30 гаруй улс орны төлөөлөл оролцдог. Уг арга хэмжээ нь барилгын салбарын үйлдвэрлэлийн стандартыг нэмэгдүүлэхэд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд нийгэмд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь бүс нутгуудын барилгын салбарын хөгжлийг дээшлүүлэх, олон улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх зорилготой юм. 35 жил тасралтгүй амжилттай зохион байгуулагдсан тус үзэсгэлэн нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлж цар хүрээ нь нэмэгдэж байна. 

Энэ жилийн 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Тайпэй хотод зохион байгуулахаар товлоод байна.

Тус үзэсгэлэн нь нийт 2000 гаруй үзэсгэлэнгийн павильонд 500 орчим үзэсгэлэнд оролцогчид оролцож өргөн хүрээнд барилгын салбарын бүх төрлийн бараа материалуудаас бүрдэнэ. Үүнд:

  • Ухаалаг барилгын систем
  • Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжүүд
  • Бүх төрлийн барилгын материал
  • Керамик хавтан ба чимэглэлийн материал
  • Тавилга, байшингийн чимэглэл
  • Эко барилгын системүүд
  • Ариун цэврийн өрөө болон гал тогооны тавилгын шийдлүүд
  • Хаалга цонхны тоног төхөөрөмжүүд зэргээс бүрдэнэ.

Өнгөрсөн жилийн хувьд тус үзэсгэлэнгийн үеэр 35 орны-63,220 зочид, 498 үзэсгэлэнд оролцогчид-2373 павильонтой оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулсан байна.

Энэ жилийн үзэсгэлэнд барилгын салбарт экспорт-импортын зах зээлээ өргөжүүлэх, дотоодын зах зээлд шинэ технологи нэвтрүүлэх зорилготой ААН-үүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулахаар МҮХАҮТ-ын Үзэсгэлэн Яармагийн Газар бэлтгэл ажилдаа ороод байна.
 
Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох боломж нээгдэж байна. Энэхүү барилгын салбарын томоохон арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 11 сарын 22-ны өдрийг дуустал 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх албан ёсны вэбсайт болон хавсралт танилцуулгаас авна уу. Үзэсгэлэнгийн албан ёсны вэбсайт: www.taipeibex.com.tw 

Хавсралт: ТанилцуулгаЗардлын урьдчилсан мэдээлэлБүртгэлийн хуудас,  Визний материал

Бүртгүүлэхдээ зардлын мэдээлэлтэй танилцан, хавсралт бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөд exhibition@mongolchamber.mn хаягруу илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070/4/ ,99069485              
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn