(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)"

2024/10/23 --> 2024/10/23

ЖАЙКА олон улсын байгууллага, ГБХНХЯ-ны хамтран хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)" нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх хүний нөөц болох ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь ААНБ болон ХБИ-ийн хооронд "Гүүр" холбоосын үүрэг гүйцэтгэж, ХБИ-ийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлж ажилладаг. 

ААНБ-ууд ХБИ-ийг тогтвортой ажиллуулахын тулд хөгжлийн бэрхшээл, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн талаар зөв хандлага, ойлголттой болж, дэмжлэг үзүүлэх зохистой арга (ажлын байрны тохируулга), ажлын байрны орчныг сайжруулах, харилцах аргуудад суралцах нь чухал юм. Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ХБИ-ийг хэрэглэгч талаас нь хандсанаар ААНБ-уудын борлуулалт, бүтээмж дээшилсэн тохиолдол олон байдаг.

Тус төсөл нь МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 10-р сарын 23-ний өдөр /Лхагва гараг/ “ААНБ-уудад зориулсан 21 дэх удаагийн нөлөөллийн семинар”-ыг дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулах гэж байна. Иймд ААНБ-уудын удирдлага, хүний нөөц, ажил олгогч та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хавсралт: Хөтөлбөр

Хэзээ: 2024 оны 10-р сарын 23-ний өдөр /Лхагва гараг/ 09:00-17:00
Хаана: МҮХАҮТ-ын 5-р давхрын 503 тоот танхим

Зорилго
ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилтан, хүний нөөцийн мэргэжилтнүүд нь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн ач холбогдол, ажиллуулах арга барил, бодит жишээнд суралцсанаар өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тусган ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах юм.