(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ – ФРАНЦЫН БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2024/10/30 --> 2024/10/30

Монгол – Францын бизнес уулзалтыг МҮХАҮТ-д 2024 оны 10 дугаар сарын 30-нд зохион байгуулагдах гэж байна.

2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФранц Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр Францын аж ахуй нэгжүүдийн хөдөлгөөн “MEDEF” -ийн дэргэдэх “Монгол – Францын бизнесийн зөвлөл” -ийн ерөнхийлөгч, Орано Групп-ын ТУЗ-ын дарга Клод Имован Францын бизнес төлөөлөгчдийг ахлан 2024 оны 10 дугаар сарын 29-30 нд Монгол Улсад айлчлах бөгөөд тус айлчлалын хүрээнд Монгол – Францын бизнес уулзалтыг МҮХАҮТ зохион байгуулах гэж байна.

Франц талаас оролцох компаниудын салбарууд:

  • ХАА
  • Эрчимжсэн мал аж ахуй
  • Тээвэр зуучлал
  • Автомашин үйлдвэрлэл
  • Хүнс
  • Уул уурхай
  • Эрчим хүч
  • Төмөр зам
  • Банк зэрэг салбаруудын 30 гаруй компаниуд оролцоно.  

Францын томоохон компаниудтай биечлэн уулзаж, хамтын ажиллагаа, бизнесийн цар хүрээгээ тэлэх сонирхолтой бизнес эрхлэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох дугаар: 77277070 (6), 94961215

Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Франц Улсаас ирэх компаниудын мэдээллийг үзэх: https://drive.google.com/file/d/1Op4YWc7wMWaACiEUA-xh3bD_QyZ5xPpo/view?usp=sharing