(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган

2024/10/26 --> 2024/10/26

Сайн байна уу ?
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарлаж, Улсын Их Хурлын чуулганаар "МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ" батлагдсан.  

Мөн Монгол Улсын ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР болон "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ" хамтарсан Засгийн газрын гэрээнд “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхээр тусгагдсан.                                                                              

Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Байршил: UG Arena 
Огноо: 2024.10.26
Цаг: 09:00-17:00 

Холбоо барих утасны дугаар: 77277070, 95954544
Цахим шуудан: project@mongolchamber.mn