(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЯПОН УЛСЫН САППОРО ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БИЗНЕС АЯЛАЛД УРЬЖ БАЙНА

2024/12/17 --> 2024/12/21

Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын холбооны (WWCAM) 20 дахь удаагийн чуулган 2024 оны 12-р сарын 17 – 21 өдрүүдэд Япон Улсын Саппоро хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулган нь "Өвлийн хотуудын шинэ боломжууд - Тогтвортой нийгмийг бий болгох" сэдвийн хүрээнд явагдах бөгөөд байгаль орчны бодлого, эдийн засгийн үйл ажиллагаа, хотын хөгжил зэрэг дэд сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, "Өвлийн хотуудын ногоон шилжилт" сэдэвт тусгай илтгэл тавигдана.

Аяллын хүрээнд:

  • Бизнес нэтворкинг арга хэмжээ
  • Хот төлөвлөлтийн үзэсгэлэн
  • Туршлага судлах аялал зохион байгуулагдана.

Саппоро хотод бизнесийн салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өвлийн хотуудын шинэ санаачилгуудыг судлах боломжийг энэ үеэр олгох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэхийг хүсвэл дараах сувгуудаар бидэнтэй холбогдоно уу:

Цахим шуудан: project@mongolchamber.mn
Утас: 88 108745, 91 080121