• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “КазАгро-КазФарм-2018” хүнс, хөдөө аж ахуйн олон улсын IX үзэсгэлэнд оролцохыг урьж байна

    Хаана: Астана, Казахстан
    Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүд
    Зохион байгуулагч: ЭкспоГруп МВК

    Арга хэмжээний товч мэдээлэл:
    Казахстан улсын нийслэл Астана хотноо 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэнд та бүхнийг оролцохыг урьж байна. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс 5000 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, бизнесийн туршлагаа хуваалцан, хамтын ажиллагааны талаар санал солилцдог бөгөөд нөгөө талаар Казахстаны зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, бизнесээ өргөжүүлэх өргөн боломж нээгдэж байна. Энэ удаагийн арга хэмжээнд гадаадын 32 орны 300 гаруй компани оролцох ба нийт 14 000 кв.м бүхий үзэсгэлэнгийн талбайд мал аж ахуй, мах болон сүүн бүтээгдэхүүн, машин механизм, аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэл буюу хөдөө аж ахуйн үндсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах зорилготой билээ. Мөн тус арга хэмжээний үеэр олон нийт, оролцогчдод зориулсан төрөл бүрийн танин мэдэхүйн танилцуулга, семинар, сонирхолтой илтгэл, дуудлага худалдаа, бизнес уулзалтуудыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

    Тус үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  office@expogroup.kz  авна уу.   

    Холбогдох хаяг: ЭкспоГруп МВК-ний төслийн менежер Абишева Динара
    Утас: +7 727 391 11 42 ,  + 7 701 958 2972

    Арга хэмжээ