• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    "ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР" БЭЛТГЭХ СУРГАЛТАД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Гадаад худалдааны академи нь “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР”-ийн 25 дахь жилийн элсэлтэндээ Таныг урьж байна.

    Сургалтын хэлбэр:

    • Бямба гарагийн анги
    • Пүрэв гарагийн анги

    Хөтөлбөрийг олон улсын түвшинд, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан боловсруулсан.

    Сургалтын модуль:

    1. Мэргэжлийн удиртгал
    2. Олон улсын маркетинг
    3. Бизнесийн удирдлага
    4. Олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалт
    5. Барааны болон үйлчилгээний худалдаа
    6. Зуучийн худалдаа
    7. Улс хоорондын ачаа тээвэрлэлт
    8. Гадаад худалдааны төлбөр тооцоо
    9. Хөрөнгө оруулалт
    10. Худалдааны маргаан шийдвэрлэх
    11. Олон улсын худалдаа ба гааль
    12. Монгол улсын татварын тогтолцоо
    13. Бизнесийн англи хэл

    ТА МАНАЙ СУРГАЛТАНД СУРАЛЦСАНААР:

    • Бизнесийн англи хэлний мэдлэгтэй болох
    • Бизнесийн төсөл бичих арга зүйд суралцах
    • Гадаад худалдааны үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар суурь мэдлэг эзэмших
    • Гадаад худалдааны түншээ найдвартай сонгох
    • Гадаад худалдааны гэрээ хэлцэл оновчтой байгуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай онолын болон практик мэдлэг эзэмших
    • Гадаад худалдааны бичиг баримтуудыг бүрдүүлж сурах
    • Гаалийн болон татварын байгууллагатай харилцах арга ажиллагаанд суралцах

    Манай сургалтанд суралцсанаар ТА БИЗНЕСТЭЭ АМЖИЛТ ГАРГАХ болно.


    Та манай гишүүн бол ГИШҮҮНИЙ ЭРХЭЭР нэвтэрч ороод бүртгүүлнэ үү.
    Хэрвээ гишүүн бус бол ГИШҮҮН БУСААР нэвтрээд бүртгүүлнэ үү.

    Холбоо барих:

    Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж,
    МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө
    Утас: (976)-11-324258, 99278734, 88000628
    Цахим шуудан: training@mongolchamber.mn

    Гадаад Худалдааны Академи